Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд/ГССҮТ/ шинэ жилийн баярын өдрүүдэд нийт 1,024 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс 69% буюу 700 орчим нь цана, чарганаас унаж бэртсэн хүүхэд байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарт тус эмнэлгээс дараах зөвлөгөөг өглөө.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.