-Цөөнхийн бүлгийнхэн Ерөнхий сайдад өөрийгөө хамгаалах боломж олгосонгүй -

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Дээд шүүхэд хандана Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян олон улсад эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг хайхаа зогсоохыг хүссэн захидлыг Интерполд илгээсэн билээ.

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан эл үйлдэлд нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хэлэлцээд албан тушаал эрхлэхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан юм. Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг дэд сайд Э.Эрдэнэжамъян үл зөвшөөрөн давж заалдах шатны шүүхэд хандсан. Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хэргийг зургадугаар сарын 5-ны өдөр хэлэлцээд анхан шатны нэгдүгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тиймээс дэд сайд болон түүний өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хандан гомдол гаргахаар болжээ. Энэ нь эцсийн шат бөгөөд Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа өгч, 8,424,000 төгрөгийн торгууль төлөх юм. У.МИЧИД МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнх нь багцад хуваарилсан 50 тэрбумыг юунд зарцуулснаа өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцууллаа. Нийтдээ 50 тэрбумын төсөвт өртөгтэй 34 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр товлосны 32 нь биелжээ. Үүнд, замын цагдаагийн торгуулийг бэлэн бус, тасалбарын системд шилжүүлэхээр 350 цагдаад компьютер, хэвлэгч машиныг 1.7 тэрбумаар худалдан авчээ. Гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцагтай болгоход 1.9, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.3, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.7 тэрбумыг зарцуулсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.2, 11 аймгийг оношилгооны төвтэй болгох ажилд хамгийн их буюу 23 тэрбум төгрөг зарцуулжээ. Ерөнхий сайд танилцуулга дууссаны дараа МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уншиж сонордуулсан юм. Цөөнхийн бүлгийнхэн Ерөнхий сайдын багцад хуваарилсан мөнгөний зарим нэг тодорхой бус зарцуулалтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүний хэрэгжүүлсэн арга хэмжээнд зах зээлийн ханшаас өндөр үнийн дүнгээр тооцсон техник тоног төхөөрөмж байгааг МАН-ын бүлгийнхэн дүгнэлтдээ дурджээ. Жишээ нь, 350 ширхэг гар комьпютер, хэвлэгч машин худалдан авахад 1.8 тэрбум зар- сан. Ингэхээр нэг иж бүрдэл нь таван сая төгрөгөөр авсан гэсэн үг. Гэтэл “Bixolon” брэндийн энэхүү тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 300-800 мянган төгрөг байдгийг тус компанийн цахим хуудаст мэдээлсэн байжээ. Ерөнхий сайдын 50 тэрбумаар хэрэгжүүлсэн ажлын тендерийн сонгон шалгаруулалт шударга болсон гэдэгт цөөнхийн бүлгийнхэн итгэхгүй байгаагаа хэлэв. Учир нь, баруун гурван аймагт битүү зах барих ажилд нээлттэй тендер зарлахгүйгээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх тендерийн үнэлгээний хороонд орж найзынхаа компанид Ашиг сонирхлын хууль зөрчиж олгосон гэх дүгнэлтийг АТГ-аас гаргасан. Үүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдсэн ч мэдээгүй юм шиг хандсаар байгааг шүүмжилсэн. УИХ-ын гишүүдийн олонхи нь төр бүхнийг мэддэг байж болохгүйг сануулж байсан юм. Ерөнхий сайд нь зах барих, тохижилтын ажилд хувийн хэвшлийнхнээсээ түрүүлж оролцоод байх нь зохимжгүй гэдгийг ч хэлж байв. Ерөнхий сайд өмнө нь чуулганы хуралдаанд мэдээлэл хийхэд бөөн маргаан дэгддэг. Тэгвэл сөрөг хүчнийнхэн энэ удаа тактикаа өөрчлөхөөр шийдсэн бололтой. Учир нь тэд Ерөнхий сайдаас бараг л асуулт асуусангүй. Тухайн асуудлынх нь талаар санал бодлоо илэрхийлж байлаа. Үүнд бухимдсан Ерөнхий сайд хүчээр наадах чинь асуулт байна гэж зүтгэсээр өөрийгөө хамгаалах тайлбар хийж байсан юм. Цөөнхийн бүлгийнхэн дандаа худлаа ярьдаг Ерөнхий сайдаасаа залхсан уу. Эсвэл түүнд өөрийгөө хамгаалах боломж олгохгүйг хичээсэн үү юутай ч гишүүд Ерөнхий сайдаас асуултынхаа хариулт нэхсэнгүй. Ерөнхий сайд иргэдийн татварын мөнгөнөөс 50 тэрбумыг авч үр ашигтай зарцуулав уу, үрэн таран хийв үү гэдэгт гишүүдийн өгсөн санал, дүгнэлтийг хүргэж байна. Су.Батболд: -Дөрөв, таван жилийн өмнө Ерөнхий сайд улсын хэмжээнд тохиолдсон байгалийн гамшиг, эрсдэлийн үед 10 сая төгрөг зарцуулах эрхтэй байсан. Одоо бол Ерөнхий сайд кабинетын гишүүдтэйгээ адилхан төсөв захиран зарцуулаад тендер зарлаад явж байна. Үүнийг буруу тогтолцоо гэж бодож байна. Уг нь сайд нарынх нь багцад мөнгийг нь нэгтгээд шийдчихмээр ажил олон байна. Ерөнхий сайд үүнийг хийхгүй бол шинэчлэл нь зогсох юм шиг аашилж байна. Бид бизнест оролцох төрийн оролцоог багасгах тухай байнга ярьдаг. Гэтэл гурван аймагт зах барих асуудлыг Ерөнхий сайд шийдвэрлэх нь хэр зохимжтой юм бэ. Хувийн хэвшлийнхэн бариад иргэдэд түрээслээд явах ажлыг Монголын төр, Ерөнхий сайд нь шинэчлэлийн том ажил хэмээн 10 тэрбумаар сүндэрлүүлж байгаа нь гутамшиг. Би заримдаа гайхах юм. Монголын төсөв гэдэг гурван сая монголчуудынх шүү дээ. Яагаад ингэж шунамхай ханддаг юм. Төсөв мөнгө зарцуулж байгааг харахаар яаж үрэх вэ гэсэн шиг харагдаж байна. Мөнгө угааж байгаа юм шиг. ТҮЦ машиныг байрлуулснаар ямар ашиг тус гарав. Хэчнээн хүний ажлын байрыг хэмнэсэн юм. Засгийн газрын шинэчлэлийн амин сүнс гээд л байгаа. Одоо суманд байрлуулна гэж байна. Энэ бол цэвэр мөнгө угаах үйл ажиллагаа. Талхаа авч чадахгүй байхад ТҮЦ машин байрлуулах нь ямар ач холбогдолтой юм. Н.Алтанхуяг: - Гишүүн та өөрөө сайдаар ажиллаж байсан. Сайд хүн тендер зарладаггүйг мэдэхийн дээдээр мэднэ дээ. Та нар яагаад бүхнийг харлуулаад байдаг юм. Иргэдийн аж амьдралд хэрэгтэй зүйл хийхээр тендер яриад давхичих юм. Баруун гурван аймагт барьсан зах ард иргэдэд хэрэгтэй ажлын нэг. Би ганзагын наймаа хийж, Дэнжийн мянгын захад зогсч байсан. Тэнд зогсоход яаж даардгийг нь мэднэ. Баруун гурван аймагт томилолтоор очоод шууд зах уруу нь очсон. Та нар өөрсдөө арилжаа наймаа хийгээд гурван өмд зараад үз л дээ. Үзээгүй учраас амьдралаас тасархай зүйл ярьж байна. Бүх ажлыг харлуулдагт үнэхээр эгдүүцэж байна. ТҮЦ машины талаар шүүмжилж байна. Манай иргэд ТҮЦ машинаас ямар үйлчилгээ авч байгааг харахын оронд мөнгө идчихсэн юм шиг хардах юм. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг идээгүй. Одоо миний санаанд нэг кино бууж байна. Өнгөрсөн үйл явдал руугаа буцдаг. Та нарыг өнөөдрөөс нэг жил есөн сарын өмнөх рүү гүйлгэж харуулах хэрэгтэй юм байна. Д.Лүндээжанцан: -Цаашдаа 50 тэрбум тавихаа болих байлгүй дээ. Ер нь мөнгөтэй байсны шинж л дээ. Америкийн Конгресс төсөв батлахдаа гурван зуу орчим хууль баталдаг. Манайх том жагсаалтаар явж байна. Энэ том орон ингэж нягт нямбай үзэж байхад манайх 50 тэрбумаар нь тавьчихаж байна. Хууль сахиулахын их сургуулийг барьж дуусахад 20 сая төгрөгийн асуудал байгаа. Энэ мөнгөөр хоёр ч хотхон барина. Манайд том театр хэрэгтэй. Ерөнхий сайдын багцын мөнгөөр нүүр тахлах оюуны хэрэгцээ хангах сайхан театр барьж болох байсан. Би энд зарчим ярих гээд байна л даа. Гэхдээ 50 тэрбумыг салхинд хийсгэсэн, ямар ч үр дүнгүй зарцуулсан гэж хэлэхгүй. Тохиолдлоор биш бодлогоор төрийн ажил хиймээр байна. Ер нь цаашдаа худалдааны төвийг улс барьж өгөх нь дэмий. Баруун гурван аймагт алслагдсан учраас бариад өгчихлөө. Намайг хэд хэдэн аймагт очиход худалдааны төвийг хувийн хэвшил нь барьчихсан байсан. Д.Дэмбэрэл: -Анхнаасаа Ерөн- хий сайд ингэж ажиллах шаард- лагагүй байсан. Харьяа яамдад ажлыг нь хариуцуулаад явах байсан юм. Жишээ нь, Эрүүл мэндийн сайдад эмчилгээний тоног төхөөрөмжийг нь өгөөд, худалдаа хариуцсан албан тушаалтанд нь зах барих ажлыг даалгачихсан нь дээр байсан. Анхнаасаа хууль зөрчсөн үр нь ямар байгааг харж байна. Хуулийн гадуур явна гэдэг ийм аюултай үр дүнд хүргэдэг. Одоо УИХ-д тендерийн хууль гэж таны явсан зам шиг хууль орж ирлээ. Н.Алтанхуяг: -Монгол Улсын Ерөнхий сайд хэнбугай ч байсан жилд 50 тэрбум төгрөг тавимаар юм билээ. Энэ мөнгийг Ерөнхий сайд нь аваад идчихдэг юм биш. Дэмбэрэл гишүүн та Ховдоос хэдэн удаа сонгогдсон билээ. Ганц битүү зах барихыг дэмжихээр яагаад байгаа юм. Өмнө нь УИХ-ын даргаар ажиллахдаа Ховдын олон наймаачин өвөлд нь даарч, зунд нь халууцаж байхад ер нь яагаад тоогоогүй юм. Та нар ард түмний нүдэн дээр босгоод бүтээгээд тавьчихсан зүйлийг улаан цайм харлуулахаа боль. Энэ 50 тэрбумыг тавих нь зөв. Бүсийн нэмэгдлийн тухай гишүүд асуудал тавьдаг. Сумдад ТҮЦ байрлуулна гэж хэн ч яриагүй. Шал худлаа юм ярьчихаад микрофон ашиглаж, Засгийн газрын хийснийг гүтгэж байна. Өмнө нэг ажил эхлэхээр гурав, таван жил босдоггүй байсан. Жил бүр төсөвт өртөг нь нэмэгддэг байсан биз дээ. Би МАН-ынхнаар 1.9 жил доромжлуулж байна. Одоо тийм юм байхгүй шүү. Би цаашдаа ч ажил хийх болно. Та нар шүүмжилсээр байна. Харин хэзээ ч доромжилж, гүтгэж болохгүй. Н.Номтойбаяр: - Баруун гурван аймагт барьсан захын хувьчлалын асуудал ямар байх юм. Төрийн өмчит үү эсвэл хувьчлах уу. Хэрэв хувьчлах юм бол үүнд зарцуулсан 9.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт эгүүлэн авах юм уу. Үүнд тодорхой хариулт өгөөч. Түрээсийн орлогоо хэн захиран зарцуулах вэ. Дорнодын Засаг дарга, тэнд болсон зудтай холбоотой би таны үүдийг 31 хоног сахиж суусан. Тухайн үед нэг компанийн захирал дайраад орж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьсан. Энэ компанийн захирлын нэр энд байна. Нөгөө нөхөр 600 гаруй сая төгрөгийн бараа нийлүүлэлт хийсэн байх юм. Нийлүүлсэн барааных нь зах зээлийн үнэ хамаагүй хямд байгаа. Тэгэхээр үүнийг АТГ-т шалгуулах ёстой. ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй компанийн төлөөлөл оролцсон зөвлөлийг байгуулсан. Таны багцаас тендер авсан хэдэн компанийн төлөөлөл энэ зөвлөлд байгаа вэ. Нэр, устай нь хэлж өгнө үү. Н.Алтанхуяг: -Төрийн өмчит байна. Зах дээр зогсч байсан хүмүүс өөрсдөө мөнгө гаргаж байгаа. Тэндээс мөнгө олохгүй л дээ. Амьдрал мэдэхгүй нэг нөхөр гурван тэрбумаар зах барихгүй яасан юм гэж байна лээ. Тийм боломж өнөөдөр байхгүй. Тэгэхээр төр оролцохоос өөр аргагүй. Харин эндээс төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болох юм гэсэн санал гарсан. Баруун аймагт түрээсийн төлбөрт 20 мянган төгрөг зарцуулж байсныг багасгасан. Түүнээс зах барьж, бизнес хийн мөнгө олох гэсэн хүн алга. Ерөнхий сайдын хажууд 30 гаруй хүнтэй баг ажиллаж байгаа. Би бүгдийг нь танихгүй. Тэгээд ч би тендер зарла гэж хэлдэггүй. Бодлогын хувьд баруун гурван аймагт захтай байх, 11 аймагт оношилгооны төвтэй байх хэрэгтэй юм гэдгийг хэлдэг. Тендер бол тусдаа байгууллагын ажил. Ё.Отгонбаяр: -Ерөнхий сайд гишүүдийн асуултыг тайван сонсч хариулаач. Та бухимдаад байгаа болохоор гишүүдийн асуултын агуулгыг ойлгохгүй байна уу гэж харж байна. Төр оролцох, оролцохгүй байх зүйлээ ялгах хэрэгтэй. Та 50 тэрбумыг багцаасаа гаргахаар тухайн салбар нь өөрийнхөө асуудлыг мэддэггүй юм шиг болчихож байна. Оношлогооны төвийн тоног төхөөрөмжийг Н.Удвал сайд мэддэггүй юм уу. Эсвэл төсөв мөнгө олдоггүй юм уу. Та Монгол Улсын Ерөнхий сайд хүн. Үгийн сахилга батаа сахиж байх хэрэгтэй. Таны ажилд МАН, АТГ саад болж байна гэсэн. Тэгвэл одоо тендер гэдэг үг нэмчих. Ерөнхий сайд нь “Тендер гээд ажил хийлгэхгүй юм” гэхээр төрийн байгууллагынхан яг тэгж хандана. -Д.Оюунхорол: -Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгийг юу- нд зарснаа тайлбарлаж байгаа гэж бодож байна. Өөрийнхөө халааснаас гаргасан мөнгөө тайлагнаж байгаа юм шиг асуудалд хандаж болохгүй. Татвар төлөгчдийн нэг төгрөг болгоныг ард түмэн юунд зарцуулсныг мэдэх эрхтэй. Та үүнд уцаарлах шаардлагагүй. Хууль бусаар төсвийн хөрөнгө зарцуулснаа өмгөөлөх ч хэрэггүй. Та “Ерөнхий сайд юм чинь 50 тэрбумыг хуульгүйгээр зарцуулахад яадаг юм” гэж уурлаад байна. Ингэж болохгүй. С.Бямбацогт: -Бид үнэхээр супер Ерөнхий сайдыг томилжээ. Өөрийг нь томилсон гишүүдээ орж ирээд загначихдаг. Манай сайд нар ажил хийж чаддаггүй учраас өмнөөс нь би аягүй сайн ажиллана гэдэг. Ер нь ирэх жилээс сайд нарын багцад улсын төсвийн хөрөнгө оруулалт батлахаа болих хэрэгтэй юм шиг байна. Өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Үүний 500 сая нь төсвийн тодотголоор хассан. Бид харыг нь хараар, цагааныг нь цагаанаар шулуухан хэлж байна. Тэгэхээр урдаас “Та нар бүхнийг харлууллаа” гээд байна. Жоомоо алах гээд гэрээ шатаалаа гэдэг шиг та гэрээ шатаачихлаа гэхээр би жоом алсан гээд дайраад байна. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Дээр нь “Ланд-200” авах мөнгөөр УАЗ-69 авчээ. Энэ буруу шүү гээд байна. УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбум төгрөг зарцуулдаг байхад идэж, уугаад байна гэсэн шүүмжлэл гараад больсон. Түүнтэй адил энэ 50 тэрбум төгрөг хуваарилдаг чинь буруу. Ард иргэдийн амьдрал муудаж байна уу, үгүй юу гэдгийг хамтдаа очиж үзье. Хамтдаа долоон буудлын Должин эмээгийнд очицгооё. Бид нэг их харлуулдаг, харин та цагаан хүн. Болж бүтэж байгаагаа яриад ч иргэдийн амьдрал сайжрахгүй байна.
 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН