Иргэд 1072 хувьцаа болон дансаа 158989 дугаар руу зурвас илгээж шалгах боломжтой. Тодруулбал, өөрийн регистерийн дугаараа өмнөх хоёр үсгийн хамт латинаар бичиж илгээх юм.

Ингэснээр таны зурвас илгээсэн утасны дугаарт хэдэн ширхэг хувьцаатай болон данстай эсэх мэдээлэл ирэх юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой компанид хэдэх ширхэг хувьцаатай гэдгээ иргэн та ингэж мэдэх боломжтой гэсэн үг.

Энэ нь зөвхөн ЭТТ-н хувьцаа эзэмшигчдэд хамааралтай  бөгөөд 144 тэрбумын ногдол ашиг хуваарилах гэж буй орон нутгийн жижиг Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдэд хамааралгүй юм.