Орон нутгийн хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн нэг дүүрэгт явагдах билээ. 

Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Хуулийн дагуу тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр гардуулжээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг. 

зураг

 

 

зураг

 

зураг

 

 

 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо