Ухаантныхаа үгийг ухаарч Улаанбаатар муж байгуулахсан

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот газар нутгийнхаа 0,003%-ийг эзлэх атлаа айл өрхийн 41,9%,  хүн амын 48,9%  төвлөрсөн, иргэд нь үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох газар өмчлөх, эзэмших, ашиглах, замаар өрхийн болон туслах аж ахуй эрхлэх  ямарч боломжгүй нөхцөлд амьдарч байна. Иймээс зарим аж ахуйн нэгж Төв аймгийн нийслэлд ойролцоох сумдад газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ байдлаас гарах гарцыг эрэлхийлж байгаа хэрэг. 

 

Тэгвэл манай сод ухаантан Лодонгийн Түдэв гуай Төв аймгийн нутаг дэвсгэрийг нийслэл хоттой нэгтгэж Улаанбаатар муж байгуулах тухай ярьдаг байсан. Харамсалтай нь манай дээдэс түүний үгийг огт хайхарсангүй 30 гаруй жилийг үджээ. 

 

Түүний жишээ авч ярьдаг байсан Москва муж Оросын Холбооны Улсын Холбооны субъектуудын нэг бөгөөд 45,9 мянган  км² буюу манай нэг аймгийн  нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний нутагтай. Москва орчмын тосгоны иргэд  алим жимс, туслах аж ахуй эрхэлдэг. Тосгоноосоо хотын төврүүгээ “Электричек” гэж нэрлэгддэг цахилгаан галт тэргээр ажилдаа ирдэг байсныг манай үеийнхэн мэдэх юм. Түргэний голын жимсчдийн сууринг анх Москвагийн жимсчдийн тосгоны загвараар төлөвлөсөн боловч гудамж, дэд бүтэц төлөвлөсөн газруудаа бүгдийг нь хувааж хашаалаад хөл толгойгүй  “Төөрдөг байшин” шиг болгосон билээ.

 

сонин mn

 

Улаанбаатарын 333,4 мянган өрх 0,07 га талбай өмчилж, 0,7 га талбай эзэмших буюу ашиглах замаар үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангая гэвэл Улаанбаатар муж байгуулахаас өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол дөрвөн уулын дундах алга дарам газар дээрээ босгосон чанаргүй бетонон ширэнгэндээ нэгэн газар хөдлөлтөөр дарагдах  зам л үлдэж байна.  

 

 

Бэсүд Дүгэржавын Энэбиш