Жолооч нарын дунд шатахуун станцуудын бензин шахалтад бүрэн итгэдэггүй хүн нэлээд байдаг. Тиймдээ ч жолооч нар шатахуун авахдаа бүхэл нэгжтэй мөнгөөр бензин шахуулах нь тэр бүр байдаггүй.

Энэ сарын 18-ны өдөр ШӨХТГ, Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран нийслэлийн хэд хэдэн ШТС-уудад гэнэтийн шалгалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Шалгалтаар Петровис компани нь А80 бензинээ дутуу шахаж байсан нь тогтоогджээ.

Тодруулбал нэг минутанд 40 литр бензин шахах ёстой ч 20 литрийг шахаж байсан байна. Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд ярихдаа "Шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналтын мерник байдаг. Түүнийг ашиглан пилтер эсвэл шугам хоолойноосоо болж байгаа эсэхийг олж мэдэх байсан байна. Гэвч Петровис компанийнхан санаатай эсэхийг мэдэхгүй хэрэглэгчдийг хууран мэхэлж шатахууныг нь дутуу шахаж байсан байх юм" гэсэн юм.

 Хэрвээ Петровис компани санаатайгаар ийм үйлдэл хийсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжлийн нийлмэл байдлыг хангах тухай хууль,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай.