Пакистаны Вазирстан мужид Аль Каида бүлэглэлийнхэн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэргийн бэлтгэлд хамруулж байгаа бичлэг интернэтээр таржээ.

Энэхүү баазад хүүхдүүдийн тархийг 100 хувь буруу зүйлээр угаан сэнхрүүлж, хэрхэн буу барих болон хүний амь хороохыг багаас нь заадаг байна. Тэд бичиг үсэг ч сураагүй хөвгүүдийг буугаар буудуулах сургуулилалт хийлгэх аж. Тэдний хамгийн жаахан нь 5 настай бөгөөд 15 наснаас өмнө иймэрхүү бэлтгэлд хамруулан нас биед хүрмэгц бэлтгэлийг улам чангаруулдаг аж.