"Үнэний төлөө" шагналыг сэтгүүлч Б.Амарбаян хүртлээ
2024/05/03
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр "Глоб Интернэшнл" төв жил бүр "Үнэний төлөө" шагнал олгодог уламжлалтай.
Энэ жилийн "Үнэний төлөө" шагналыг "Eagle" телевизийн сэтгүүлч Б.Амарбаян хүртлээ.
Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс 12 настай охин алга болсон хэргийн араас газар дээрээс нь цуврал шууд сурвалжилга хийж, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ажилласан юм хэмээн "Глоб Интернэшнл" төвөөс мэдээлэв.
Ташрамд дурдахад "Глоб Интернэшнл" төвөөс анх Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид 2009 онд олгож байсан юм.
Зочин · 2024/05/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh