Намаа тав сольж МАН-д гурвантаа элсэгч
2013/04/24
МАХН-Социал демократ нам-МАН-МАХН-МАН. Энэ бол Намжаагийн Дашзэвэг гэдэг улстөрчийн сонголтын “график”. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хэдийгээр ялагдсан ч гэсэн нам нь МҮАН-ынхантай эвсэн тодорхой хэмжээний амжилтад хүрсэнд урамтай байв.
Түүнчлэн Ардчилсан намын санаачилгаар байгуулсан Засгийн газарт орж ажилласан нь МАХН-аар бахархах сэтгэгдлийг Н.Дашзэвэгт төрүүлж байсан нь лавтай. Тэрбээр Н.Энхбаярын намд элссэн хийгээд М.Энхсайханы намтай эвссэн шийдэл, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, О.Чулуунбат, Э.Эрдэнэжамьян, Э.Батшугар тэргүүтний шинэ албан тушаалын шийдвэр бүхэн баяртай байсан. Энэ нь цаагуураа өөрт нь ч тодорхой хэмжээний горьдлого төрж байсных биз. Гэтэл намын дарга нь ч наранд гарахаас өнгөрч, өөрийг нь ч тоож дэвшүүлэх нөхөр МАХН-д олдсонгүй. Тиймээс хоосон горьдлогоор жигүүрлэн амьдрахыг хүсээгүй бололтой тэрбээр өчигдөр МАН-д албан ёсоор элссэнээ зарлажээ. Түүнийг тус намын хорооны дарга нар баяртайгаар хүлээн авсан гэнэ. Харин МАН-д тэр юу хийх вэ. Уучлаарай, энэ удаад МАН-д түүнд өгөх албан тушаал даанч алга. Иймд сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд нь сайтар тусалж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших боломж хайхаас өөр аргагүй. Үнэн хэрэгтээ МАН-ын сөрөх гол тактик эдийн засгийн асуудалд чиглээд буй. Эдийн засгийн шинжлэх ухааны Ph доктор тэрбээр Монголбанкинд, үе үеийн Сангийн сайд нарт мөнхийн шүүмжлэлтэй ханддаг учраас эдүгээ тус намд чухал фигур болох нь. Дашрамд дурьдахад Н.Дашзэвэг улс төрийн намд таван удаа элссэнээс тус намыг гурвантаа сонгож байна. Энэ удаа түүнийг гомдоовол яах бол оо гэдэг бүр ч сонирхолтой.
У.Оргилмаа
Зочин · 2013/04/25
f u c k
Зочин · 2013/04/25
**** you
Зочин · 2013/04/25
Улс төрийн я н х а н
Зочин · 2013/04/25
Ёстой жинхэнэ Улс төрийн ********** гэдэг чинь энэ байна даа