Хүүхдийн амиар наадахгүй, сайхан наадах юмсан...!
2014/07/04
Хэдхэн хоногийн дараа улсын их баяр наадам болно. Дэлхийд хосгүй "эрийн гурван наадам"-ыг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй билээ.
Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нэгэн санамжийг сонордуулья болгон хүргэх үүднээс доор сийрүүлэн уншигч та бүхэндээ хүргье. Цаас чичлэхээс нааш, хүн хэлэхээс нааш гэх ардын үг бий.
Мэдээж хэрэг удамт адуугаа уяаны сайнаар уяж уралдуулдах нь уяач хүний бахдал. Сүүлийн жилүүдэд уралдаан олширч, уяа нарийсахын хэрээр өрсөлдөөн ширүүсч унаач хүүхдийн авхаалж самбаа аюулгүй байдал ч хурцаар яригдах болсон гэдгийг хаа хаанаа ойлгож энэ тал дээр анхаарах цаг аль хэдийнээ ирсэн.
-Унаач хүүхдээ заавал ослын даатгалд хамруулаарай-
Хүүхдийн төлөө үндэсний төв 2005 оноос эхлэн хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэлээдгүй зүйлийг хийж, дөрвөн жилийн судалгаан дээрээ үндэслэн зарим нэг тоо баримтыг гаргасан байдаг. Унаач хүүхдийн эрүүл мэндэд халтай хамгийн эхний асуудал бол мориноос унаж бэртэх явдал. Энэ нь цаг агаарын байдал, уралдааны зам, зохион байгуулалт, уяач, унаач хүүхдийн хандлага зэргээс шалтгаалдаг юм.
Зөвхөн улсын уралдаанаар 2006-2008 оны улсын баяр наадмын үеэр 101 хүүхэд мориноос унаж, 40 нь хүнд хөнгөн гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тоо гарчээ. Мөн 2009 онд улс болон аймгийн уралдаанаар 20.074 хүүхэд хурдан морь унасан бөгөөд тэдгээрээс 260 нь ямар нэг шалтгааны улмаас уралдааны замд мориноос ойчсон. Тэдний 56,8 хувь нь хүнд хөнгөн бэртэл авсан бол 55,7 хувь нь ослын даатгалаас дэмжлэг авч чаджээ.
Дээрх тоо баримтаас харахад унаач хүүхдүүд хуульд заасан ослын даатгалд 100 хувь хамрагдаж чаддаггүй нь харагдаж байна. Хөдөө орон нутагт бол даатгал гээч зүйл огт байдаггүй хэмээн унаач хүүхдүүдийн аав, ээж ярьдаг.
Хурдан морь унаж байгаад амиа алдсан хүүхдийн тоо 2010 онд 18 байсан бол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэх тоо байгаа бөгөөд өвлийн улиралд ч морь уралдуулдаж хүүхдийн эрхийг зөрчиж буй нэг хэлбэр. Эрсдлээс урьдчлан сэргийлэхийн тулд даатгуулж байх нь зүйн хэрэг.
-Хамгаалалтын хувцас хэрэглэлийг нь заавал авч өгөх хэрэгтэй-
Унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай зориулалтын хамгаалалтын хэрэгсэл, хувцсаар хангах тухай хуулийн заалт бий. Гуталдаа таарсан хамгаалалт бүхий эмээлтэй хүүхэд мориноос унах нь бага болох нь тогтоогджээ.
Судалгаанаас харахад уралдаанд оролцогсдын 70 хувь зайдан уралдаж байгаа бөгөөд төвийн бүсийг тойрсон уралдаануудад байдал дээрдэж байгаа ч хангалттай биш. Тиймээс эрхэм уяач, морины эзэд та бүхэн наанадаж унаач хүүхдийнхээ эрүүл мэнд, цаанадаж баяр наадмаа жинхэнэ утгаар нь цэнгэл бахдалтай байлгахын тулд хүүхдийнхээ хувцас, хэрэглэлд анхаарах нь чухал.
-Долоогоос доош настай хүүхдээр хурдан морь унуулахгүй -
Үндэсний их баяр наадмаас гадна энэ жил 200 орчим сум тэгш ойтой учир иргэдийн шилжилт хөдөлгөөн их байх нь. Иймээс аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин зэрэг олон чиглэлээр урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Ялангуяа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, хамгаалах хэрэгсэл өмсүүлэх, ослын даатгалд хамруулах зэргийг багтаасан зөвлөмжийг шат шатны Засаг дарга, Монголын морин спорт уяачдын холбоо, аймаг, сумдын салбар холбоо, Наадам зохион байгуулах комисст хүргүүлж биелэлтийг нь хянаж эхэлсэн байна.
Мориноос унаж хүүхэд бэртэж гэмтлээ, амь насаа алдаа гэх мэдээг олон нийт сонсохыг хүсэхгүй байна. Амны билгээс ашдын билэг унаач хүүхдүүд минь эрүүл саруул, хурдан морьд нь шандастай байх болтугай.
Улсын баяр наадмаар наадам чинь олондоо цэнгэл хайрлаж, унаач хүүхдийнхээ амь насыг хамгаалсан хувцас хэрэгслээр нь хангаж сайхан наадаарай.
Х.Даваа
Зочин · 2014/07/06
Маш сонирхолтой нийтлэл. Хийсэн Баяр Хүргьеhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/05
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/05
Энэ нь асар их байна