Сурагчдын амралтаар цэвэр агаартай газрууд руу автобус явуулах маршрут гаргаж, иргэдээс санал авч эхлэв
өчигдѳр
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах маршрут, хугацаа, төлбөрийн талаар НЗДТГ-аас санал авч эхэлжээ.
Тодруулбал Тэрэлж, Дугуй цагаан, Скай ресорт цанын бааз, Хандгайт, Найрамдал зуслан, Жаргалантын амны жуулчны бааз руу автобус явуулах маршрутыг гаргасан байна.
Харин автобусаар үйлчлүүлэх төлбөрийг үнэгүй эсвэл 500-5,000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.
Иргэд https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7 хуудсаар орж саналаа өгч, дэмжвэл эдгээр амралт, жуулчны бааз руу автобус үйлчилгээнд явах аж.
Улаанбаатарт өдөр бүр агаарын бохирдол ихсэж, өнөөдөр/2024.12.16/ өглөөний байдлаар гэхэд Нэгдүгээр хороолол, Толгойт, Баруун 4 зам, МҮОНРТ, Яармаг, Дамбадаржаа орчимд агаар их бохирдолтой байна. Тиймээс сурагчдын амралтаар иргэдийг автобусаар тээвэрлэж, цэвэр агаарт гаргах шийдэлд хүрэх бололтой.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарь:
- 1-2 дугаар ангийнхан арванхоёрдугаар сарын 23-наас
- 3-5 болон дунд ангийнхан арванхоёрдугаар сарын сарын 30-наас
- Ахлах ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас амарна.
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877