УИХ 126 гишүүнтэй болсон нь зөвдөв үү? буруудав уу?
5 цагийн өмнө
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 2024 оны сонгуулиас эхлэн 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон.
Тэгвэл зарим иргэдийн зүгээс УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжирсангүй гэж үзэж байна. Тэдгээр хүмүүсийн үзэж байгаагаар Монгол улсын өнөөгийн парламент бодит амьдрал дээр буусан шийдвэр гаргахгүй байгааг хэлж буй. Тухайлбал иргэдийн хэлж байгаагаар, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч төр эдгээр асуудалд тийм ч их анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд тийм болохоор УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжрах биш харин муудах тийшээгээ явж байна гэж үзэж байна.
2024 оны сонгуулийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэгдэж, “Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохын давуу талыг тухайн үед эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдах үндэс болно” гэж байлаа. Гэвч бодит байдал дээр УИХ олон гишүүнтэй болсон ч сайжирсан зүйл байхгүй байгаа бөгөөд өмнө нь 76 гишүүнтэй байхад ард иргэд УИХ-ын гишүүдийг төсвийн мөнгийг хий дэмий үрж, ямар ч үр ашиггүй хуралддаг гэж шүүмжилдэг байсан бол өдгөө энэ байдал өмнөхөөсөө бүр долоон дор болжээ.
УИХ-ын гишүүд олуулаа болоод ч сайжрахгүй байгаа нэг асуудал бол гишүүдийн ирц, ажилдаа хандах хандлага бөгөөд хуралдааны танхимд хэдхэн гишүүн суугаад хууль хэлэлцдэг, санал хураалт явуулах болохоор ирц нь бүрдэхгүй санал унах тохиолдол гардаг хэвээр байна.
Мөн үүний зэрэгцээ намууд нийгмийн олон талын төлөөллийг УИХ-д оруулж, шийдвэр гаргахдаа тэдний үг, үзэл бодлыг тусгадаг болно гэдгээ амлаж сонгуульд оролцсон. Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Гэвч намууд тэднийхээ үгийг үл тоох, гишүүдээ хайрцаглах, сүрдүүлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь УИХ-ын гишүүдийн тоог нэмсний ач холбогдлыг сулруулж байна. Мөн олуулаа болсон ч намууд дотоод зохион байгуулалтаараа гишүүдээ дэглэдэг, намнадаг, чимээгүй байхыг анхааруулдаг, сануулдаг дэг хэвээрээ байна. Ийм байдал үргэлжилсээр байвал УИХ-д нийгмийн олон бүлгийн төлөөлөл орж ирсний хэрэг гарахгүй нь. Үүний зэрэгцээ энэ парламентад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй, сануулсан ч хаширдаггүй дэл сул гишүүд бий.
Түүнээс гадна энэ удаагийн УИХ-д өндөр шалгуур тавиагүйн улмаас Японд ширээний хүүхэн мэтийн ажил хийж байсан гэх зарим нэгэн боловсролгүй этгээд өөрийн цахим хуудсаараа дамжуулан бараа бүтээгдэхүүн сурталчилсан “хэрэг” гарч олны шүүмжлэлийг дагуулсан.
Уг гишүүнийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэн, ёс зүйн алдаа гаргасан хэмээн сануулах арга хэмжээ авсан ч сануулга авсан гишүүн хашралгүй шинэ оны босгон дээр дахин бизнесийн сурталчилгаа хийж байв. Ийнхүү гишүүддээ ёс зүй, зарчмын асуудлыг ойлгуулж чадаагүй нь энэ парламентын бас нэг том алдаа боллоо. Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 126 гишүүнтэй болсон ч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр улам дордож, төсвийн мөнгийг асар ихээр хий дэмий үрдэг нүсэр тогтолцоотой байгууллага болон хувирч өмнөх 76-гаасаа огт дээрдээгүй гэдэг нь харагдаж байна. Тэр утгаараа УИХ 126 гишүүнтэй болсон нь зөвдсөн гэхээсээ буруудсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ үүднээсээ цаашид энэ байдлыг яаралтай засаж, УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа тооноос эрс багасгах шаардлагатай байна.
Г.Ану
sonin.mn
зочин · 6 минутын өмнө
улам дордож, төсөв улам нэмэгдэж, ард түмний нуруунд их дарамт үүссэн ...
Зочин · 5 цагийн өмнө
TANILTSI80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOW XXMOOR URN SHINEGENE AMSI
Зочин · 5 цагийн өмнө
DYRTAI MEDREMJN SEXSYGEER80955877
Зочин · 5 цагийн өмнө
SERELTEI VANAGN UILCHLEED80955877
Зочин · 5 цагийн өмнө
VANXANDI SEKSEER80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXOJ SXN TAWIYYLI80955877XUSNEER
Зочин · 5 цагийн өмнө
TSAGN SEKSEER80955877XUCHINDUULI