ТНБДаргаар ажиллаж байсан бөгөөд мөн “Тавантолгой” компаний БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа Бортээгийн орд дээр тендер авсан “Админерал”-ын түншлэлийн нэг компани болох Монголиан Контракт Майнинг сервис ХХК-д хууль зөрчин, 170 тэрбумын тендер олгосон нь шүүхээр тогтоогдож байжээ.

Тодруулбал, Тавантолгой ХК нь 2023 онд уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх ТТХК/202301041 дугаар бүхий нийт 340.03 тэрбум төгрөгийн /Багц А, Багц-Б тус бүр 170.01 тэрбум / төсөвт өртөгтэй нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан байна.

 

https://user.tender.gov.mn/mr/invitation/detail/1675666799761

 

Тус тендер шалгаруулалтад оролцогчоос үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг Сангийн яам хянаж, “Эрдэсмайнинг оператор” ХХК-ийн тендерээс татгалзсан хоёр үндэслэл болон гомдолд дурдсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд дүгнэлт хийж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

 

Гэвч тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2023.04.14-ний өдрийн 03/2317 дугаар албан бичигт “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэсний дагуу тендерийг үнэлээгүй эс үйлдэхүй гаргасан байхад Тавантолгой ХК-ийн БЭТ /Бүрэн эрхт төлөөлөгч/ П.Сайнзориг нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх ТТ/2023/036 дугаартай 169.98 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг Кэй-Эй-рентал-сервис ХХК-тай 2023.05.08-ны өдөр байгуулсан байна. Уг тендерт оролцогч “Ууган Тавантолгой оператор” түншлэлийн “Эрдэсмайнинг оператор” ХХК-иас 2023.05.11-ний өдөр шүүхэд “Түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй “Тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, ““Тавантолгой” ХК болон “Кей Эй рентал сервис” ХХК-ийн хооронд 2023 оны ... дугаар сарын ... өдөр байгуулагдсан “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх ... дугаар бүхий захиргааны гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс Үнэлгээний хороо 2023.04.25-ны өдрийн хурлаар тендерийг дахин үнэлж шалгаруулсан үндэслэл болон ямар шийдвэрийн тухайд гишүүдийн санал хураасан нь тодорхойгүй, тодруулсан баримт байхгүй байгаа нь тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, “Ууган Тавантолгой оператор” түншлэл 165,968,571,428.57 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон “Кей Эй рентел сервис” ХХК 169,983,249,975 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байх ба 4,014,678,547 төгрөгийн илүү үнийн санал ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсан гэж үзсэн байна.

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 120/ШШ2023/0008 дугаар шийдвэрээр “Ууган Тавантолгой” түншлэлийн “Эрдэсмайнинг оператор” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ууган Тавантолгой оператор” түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж, “Тавантолгой” ХК-ийн 2023.04.28-ны өдрийн “Кей Эй рентел сервис” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 1/407 дугаар мэдэгдэл, “Тавантолгой” ХК болон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн хооронд 2023.05.08-ны өдөр байгуулагдсан ТТ/2023/036 дугаар гэрээ, “Тавантолгой” ХК-ийн 2023.04.28-ны өдрийн 1/413 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Ууган Тавантолгой оператор” түншлэлтэй гэрээ байгуулахыг “Тавантолгой” ХК-д даалгасан байна.

 

Кэй Эй Рентал сервис ХХК нь 2017 онд Хишиг Арвин Индустриал ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. Компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Хишиг Арвин Индустриал ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг бүртгэлтэй байж байгаад 2022 онд болсон нүүрсний жасгаалын дараа буюу 2023 оны 1-р сард иргэн Н.Эрдэнэ-Очир руу 100% шилжүүлсэн байна. Хишиг Арвин Индустриал ХХК-ийн өөр нэг охин компани болох Монголиан Контракт Майнинг сервис ХХК нь Бортээгийн ордын гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт хууль бусаар шалгарсан МТАС түншлэлийг төлөөлөх эрх бүхий компани юм.