Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дандинням мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дандинням: Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь 10 удаа гарч байсан. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, төсвийн орлого тасарсан, эдийн засаг уналтад орчихсон, хасах эдийн засагтай хүлээж авч байсан. Биржийн арилжаа зогсож, нийт экспортод 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөл байдалтай, амны гэрээ буюу урт хугацааны оффтек том гэрээнүүд хэлээр гардаг, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ийн орлого тасарчихсан, хил дээр 4.1 тонн нүүрс гацчихсан, эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулах хөрөнгө орж ирэхгүй гацчихсан байдалтай эдийн засгийг бид хүлээн авсан. Энэ улс орны эдийн засагт орлого оруулж ирдэг сайдын хувьд би бас өөрийнхөө эдийн засаг экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг сайд нартай хамтарч, ажлын гишүүний хувиар, Засгийн газрын гишүүний хувиар санал санаачилга гаргаж, хоёр ч зэрэг тогтоол оруулж батлуулсны үр дүнд бид өнөөдөр нэмэх эдийн засагтай төсвөө тодотгосон байдалтай байна.

Бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж элдэв арга хэрэглэж том хэмжээний гэрээнүүдийн амны гэрээнүүдийг бараг 80 хувь шахуу хилээр гаргаж байсан энэ үйл явдлыг зогсоож, 50 хувь амны гэрээ буюу урт хугацааны гэрээнүүд 50 хувь биржийн арилжаагаар явсан нүүрс экспортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн экспорт яагаад чухал байгаа вэ гэхээр АМНАТ буюу улсын төсөвт шууд орж ирдэг орлого шиг шууд орж ирдэг учраас чухал. 

Асуудал яриад байгаа гишүүн өөрөө Хууль зүй дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа Уур, уурхай хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар 9 жил орчим ажиллахдаа энэхүү 10 тогтоолын тавд нь оролцож, шийдвэр гаргалцсан байдаг. Гэрээний үнээр хийх буюу татвараас зугтаах боломж олгож байсан. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй вэ. Тэр үед яагаад энэ шударга ёсоо ярьж байгаагүй юм бэ. Оролцож явсан юм бол. Шударга л байх хэрэгтэй шүү дээ.