Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 10.05-нд 13:00 цагт Ахмад бөхчүүдийн барилдаан
  • 10.12-нд 13:00 цагт Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 10.17-нд 13:00 цагт МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан
  • 10.18-нд 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
  • 10.20-нд 19:00 цагт МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа
  • 10.25-нд 15:00 цагт МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан
  • 10.26-нд 15:00 цагт МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан

Энэ сард Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь:

  • 10.21-нд 10:00 цагт Өсвөр үе /16-18/, залуучууд /19-20/-ын Улсын аварга шалгаруулах барилдаан
  • 10.22-нд 10:00 цагт Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан
  • 10.23-нд 10:00 цагт Өсвөр, залуучуудын УАШБ-д зориулсан хүчит 64 бөхийн барилдаан
  • 10.24-нд 10:00 цагт Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан