Монгол хүний “алтан амь” үнэ цэнэгүй юу!
2014/07/20
Бидний нийтээрээ тэмдэглэдэг баярын нэг болох "Наадам" сайхан болж өндөрлөлөө хэмээн наадамчин олны сэтгэл тэнүүн байв. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр эрийн гурван наадмын нэг "хурдан морины" уралдааны дараа хүүхэд унаж бэртэх, алтан амиа алдах асуудал байнга шахуу гардаг.
Баярын өмнөхөн бид Хүүхдийн амиар наадахгүй, сайхан наадах юмсан...! гарчигтай сэрэмжлүүлэг нийтлэлийг хүргэж байсан билээ.
Харамсалтай нь нэг ч хүүхэд бэртэлгүй сайхан наадаж чадсангүй. Улсын хэмжээнд 15 хүүхэд хурдан мориноос унаж бэртсэнээс гурван хүүхдийн биеийн байдал өнөөдрийг хүртэл сайнгүй байна. Тухайлбал Баянхонгор аймаг, Ховд аймгийн Дуут суманд мориноос унасан хүүхэд аймгийнхаа эмнэлэгт, Дундговь аймгийн Дэрэн сумын хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.
Дэрэн суманд болсон сунгааны үеэр унасан хүүхдэд хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлээгүй байсан нь илэрлээ хэмээн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Уг нь баяр наадам гэлтгүй наадмын өмнөх сунгаа, үсэргээний үед хамгаалалтын малгай зэргийг өмсүүлэх шаардлагатайг уяач нарт зөвлөсөн аж.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын өдрүүдэд унаач хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан тохиолдол гараагүй ч хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлд ороод байна. Бага насны хүүхдийн амиар ийн наадах шаардлагатай юу гэдгийг бодолцох цаг аль хэдийнээ ирсэн гэдгийг мэдсэн хэрнээ таслан зогсоож чадахгүй өнөөг хүрлээ.
Цаашид олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай зэргийг зайлшгүй өмсүүлэх, тухайн хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байгаа аж. Гэхдээ анхаарууллаа гээд уяачид унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эргэн төлж чадахгүйгээс хойш хатуу шаардлага тавих...
Эсвэл уяачид өөрсдийн хүүхдээрээ морио унуулж байвал яасан юм. Өрөөлийн хүүхдийн амиар тоглох эрхийг тэдэнд хэн ойлгоод байна. Унаач хүүхдийн эцэг эх ч бас хүүхдийнхээ амь насыг хайрлан хамгаалан уяач нартай гэрээ аман гэрээ бус албан ёсны гэрээ байгуулж байх, хэрвээ унаж бэртвэл хэн эмчилгээний зардалыг даах, амь насаа алдвал гэх эрсдлийг харж урьдчлан сэргийлэх арга хэмжээг хамтдаа авч байх нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Нэгэн баримт сөхвөл, Н.Төмөрхуяг хүү 14 настай. Тэрбээр нэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын наадмаар даага унаж уралдаанд оролцсон. Харамсалтай нь гараанаас гараад 200 м орчим явж байхад нь хэсэг залуус дайрч унагасан байна. Ухаан алдсан хүүг яаралтай сумын эмнэлэгт хүргэсэн ч аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай болж, аймгийн эмнэлэгт хүргэх гэтэл сумын түргэний тэрэг шатахуунгүй, танай хүүхэд баашилж байна, энэ байтугай унасан хүүхдүүд зүгээр байдаг хэмээн загнаж, хугацаа алдсаар маргааш нь үдээс хойш аймгийн эмнэлэгт хүргэсэн байгаа юм.
Ингээд долдугаар сарын 12-ны үдээс хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон. Хүү хагалгаанаас хойш зургаан өдөр ухаангүй байсан бөгөөд уржигдар ухаан орсон ч ярьж чадахгүй байгаа юм. Хүүг ухаан орсон болохоор сэхээний тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байна. Харин Ховд аймгийн Дуут сумын цагдаагийн газраас хүүг дайрч мориноос унагасан хүмүүсийг саатуулсан бөгөөд хэргийг шалгаж байгаа гэх мэдээллийг ирүүлжээ.
Гэхдээ энэ хүүгийн унасан дааганы эзэн нь гэрийнхэнтэй нь хамт хүүг сахиж байгаа гэнэ. Иймэрхүү гэнэтийн асуудал гарах эрсдлээс авахуулаад олон асуудал гардаг.
-Спиртээр амиа хорлогсод-
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Баян-Эрч ХХК-ний нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогоор нас барсан тухай мэдээлэл баярын дараахан мэргэжлийн хяналтын газраас ирсэн.
18 настай нэг иргэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байна. Нас барсан иргэдийн уусан зүйл нь хүнсний зориулалтын бус /метилийн спирт/ спирт болох нь тогтоогдсон.
Цаашид хүнсний зориулалтын бус техникийн спирт хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглээ, зарцуулалт, хадгалалт хамгаалалтын байдалдаа дотооддоо хяналт тавих, иргэд хүнсний зориулалтын бус спиртийг хэрэглэхгүй байхад анхаарч өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох эрсдлээс сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.
-Үертэй гол руу дайрагсад-
Дээрх тохиолдуулаадаас гадна үер усны болзошгүй аюулаас ард иргэдийг сэрэмжлэх хэрэгтэйг онцгой байдлын ерөнхий газраас болон цагдаагийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлж байсан. Гэтэл өөрсдийн амиа хамгаалан хайрлах ёстой байтал үертэй гол руу машинтайгаа орон амиа алдсан тохиолдол их гарсан юм.
Гэтэл иргэд өөрсдийн амь насаа хайхрамжгүй хандаж байгаагийн нэгэн илрэл бол Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд амиа алдсан хэрэг байв. Тэднийг аврах ажиллагаанд гэртээ бие нь муу байсан нэг албан хаагчийг хүн хүч байхгүй байна гэсэн шалтгаанаар дайчлагаанд оролцуулсан. Бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн нас барсан.
Хайрлах ёстой амийг өөрсдийн үйлдлээс алдаж буйг сануулах зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байгаа болно. Монгол хүний" алтан амь" үнэ цэнээ алдах болоогүй л юмсан!
Х.Даваа
Зочин · 2014/07/21
Баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/21
Муу. Маш ******. http://regionalflags.weebly.com/
Зочин · 2014/07/21
Uyacn nart neg l bolzol tavih heregtei.Vneher mori unuulmaar bga bol uyacn hvvhdvvdiig nasand hvrtel ni emcnigeenii zardlig ni daah heregtei iimerhvv huuli juram gargah heregtei. Uyacn nar ene huurhun hvvhdvvdig 1 l udaa ashiglad hayadag ni vnen shde.
Зочин · 2014/07/21
bambi · 2014/07/21