Г.Занданшатарын Засгийн газар П.Цагааны "Ачит Ихт" ХХК-иас 34 хувиа авч, үнэ төлбөргүй эзэмших шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэл цацагдаж эхэлээ.

ГХЭГ-ын дарга С.Бямбацогт стратегийн ордуудтай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна. Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Энэ 7 хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудтай хэлэлцээр хийнэ. Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барьж байна"  хэмээн ярилаа.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад л П.Цагааныхан "34 хувиа төрд өгье" гэж илэрхийлсээр ирсэн байдаг. 

"Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийн асуудлыг шийдвэрлэсний дараа энэ долоо хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй "Эрдмин" ХХК, "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай хэлэлцээр хийхээр зэхэж буй аж. Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барина гэв.