Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн
2026/04/17

Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг салбарын сайд нь өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов.
Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг. Багш нарын цалинг нэмэхээс өмнө буюу түрүү жилийн гүйцэтгэлээр багш нарын цалингийн сан 2.3 их наяд төгрөг байсан. Одоо бол 3.2 их наяд төгрөг болсон. Хэрэв багш нарын цалинг 50 хувиар нэмнэ гэвэл цалингийн сан нь мөн 50 хувиар нэмэгдэх ёстой. Цалингийн санг багадаа 1.3 их наяд төгрөгөөр нэмэх ёстой болох учраас төсвөө оруулж ир гэж би Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүний хувиар хэлж байсан. Гэтэл 618 тэрбум төгрөгөөр нэмнэ гээд тооцооллоо буруу оруулж ирсэн.
Одоо 1.1 их наяд төгрөгийн цалингийн зөрүү гарчихсан. Би үхэхээр чи үх гэдэг шиг Цагаан сарын өмнөх цалингуудад 4, 5 дугаар сарынхыгаа татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй.
Нийгмийн даатгалын шимтгэлээ байгууллагууд төлж чадахгүй байгаагаас жирэмсний амралтаа авах гэж байгаа багш нар декритээ авч чадахгүй, эмнэлэгт хэвтсэн багш листийн мөнгөө авч чадахгүй, энэ жил тэтгэвэрт гарах багш нар хуучин цалингаас тэтгэврээ тогтоолгох уу, шинээсээ юу гэх мэтчилэн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн.
Ерөнхий сайд өчигдөр эдгээр нөхцөл байдалтай танилцаад ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуул гэж чиглэл өгсөн. Би тооцоолол дээрээ сууж байна. 1.1 их наяд төгрөгийг яаж гаргах вэ гэдэг нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт байна.
Энэ жил 80 орчим сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах ёстой. Хөрөнгө оруулалтын зардал 500 тэрбум төгрөг, 1-5 дугаар ангийнхны үдийн хоолны зардал 360 орчим тэрбум төгрөг байгаа. Төсвийн тодотголоос өөр шийдэл байхгүй" гэлээ.







Зочин · 2026/04/18
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/04/17
SAWI80955877
ИРГЭН · 2026/04/17
хэн буруутай тэр нь хариуцна биз. Одоо байгаа мөнгөө зарцуулаад явахаас өөр яахав. Багш нарын цалинг нэмэх боломжгүй байхад сайн хүн болж нэмсэний гай. Нэмэх мөнгө байхгүй гээд байхад нэм гэж ажлаа хаяад огцрохгүйн тулд сайд нар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Эцсийн бүлэгт буруу сонголт хийсний гай.
zo · 2026/04/17
төрийн дотоод асуудлыг ил гаргаад гоншгоноод яах вэ_ цалинг засаг нэмэхээр тохиролцсон тэр шийдьэрийг нь биелүүлцгээсэн биз дээ. үнэхээр хэцүү бгаа бол буцаад хүн намд нь өгөөчээ
Зочин · 2026/04/17
SAWN80955877
Зочин · 2026/04/17
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар
Зочин · 2026/04/17
Хамаарал бүхий этгээдээс бсзээлийг тэглэх гэж сайд болсон хүн бол энэ даравгар
Зочин · 2026/04/17
BOOB XXNOO BOOW XUSNEER DOLOOJ ANUSDX VANXANI SEXSEER TAICHNA80955877