Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралддаг. Өнөөдөр хуваарийн дагуу 10.00 цагаас хуралдах гэж байна.

Хэлэлцэх асуудлууд одоогоор тодорхой болоогүй байгаа ч энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх магадлалтай байна.

Өнгөрсөн баасан гарагт гадаад зээллэгийн асуудлаарх хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм.