Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг энэ сарын 8-нд хэлэлцэнэ
2026/05/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн өмнө нь мэдээлж байлаа.
Тэгвэл уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 8-ны 09:30 цагаас нээлттэй явагдахаар болжээ.
Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн юм.







Зочин · 2026/05/03
BIEE UNELELN VABALDI80955877
бат · 2026/05/02
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг бол улс хөгжнөө
Зочин · 2026/05/01
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/05/01
BOOB XXN BOOW DOLOON80955877ANUSDAAD