Манай улсад баар цэнгээний газар олон байснаас нэг ч гэсэн хүүхэд багачуудыг баясгах “ Амьтны хүрээлэн” хэрэгтэй байна
2014/08/12
Өчигдөр сурвалжлагч би Тэрэлжид очиж агаар салхинд гарч амарч явахдаа мини амьтны хүрээлэн гэсэн хаягтай газар байхаар нь орж сонирхлоо маш хөөрхөн өхөөрдөм амьтад ихийг олж харлаа.
Tэнд үзэж сонирхож яваа бяцхан хүүхдүүдийн нүд нь гялалзаад ямар хөөрхөн юм бэ хардаа ааваа ээжээ миний мэдэхгүй амьтан зөндөө байна энэ ямар амьтан бэ гээд л асуугаад л хөгжилдөж байлаа гэтэл манайх ажиллах боломжгүй болж байгаа нүүх ёстой болсоон гэхээр нь асууж сураглалаа.
Монголд минь баар цэнгээний газар олныг яана . Гэвч тэдгээр газруудын чанарын шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсаар л байна.
Гэтэл монголдоо анхны Мини амьтны хүрээлэн 2010 оноос эхлэн ажиллаж эхэлсэн боловч одоо болтол газрын асуудлыг шийдэж өгөхгүй байна. Энэ амьтны хүрээлэн жижигхэн ч гэсэн 30 төрлийн 80-аад амьтан тэжээдэг.
Энэхүү амьтны хүрээлэнгийн эзэн Л. Сайнбат амьтанд үнэхээр хайртай нэгэн билээ.Тэрээр чоныг хүртэл Чоныг л гэхэд бэлтрэг байхад нь хүүхдүүд нохойтой зодолдуулна гээд аваад явж байхад нь худалдаж авсан ба харин идлэг шонхорыг нь Эрдэнэтэд явж байхдаа олж авсан. Шонхор хэрээнүүдэд бариулаад далавч нь гэмтсэн байхад нь авчирч эмчилж эдгээсэн юм.
Мөн Баянхонгорын Галуут сумаас авсан хун далавч нь гэмтчихсэн нисч чадахгүй байхад Хан уул дүүргийн “гүн тэрэм” гэх мал эмнэлэгтэй эмчлүүлж эдгээсэн гэж хэллээ. Одоо болтол тус малын эмнэлэгтэй байнгын хамтран ажилладаг гэдгээ хэлсэн билээ. Энэ мэтчилэн гэмтэж, бэртсэн, авах хүнгүй, өнөө маргаашаа хүлээж байсан амьтдад амьдрал бэлэглэсэн ийм л ачтай хүн юм.
Тэрээр зуны улиралд бүх амьтдаа цуглуулж, хүүхдүүдийг нүдийг баясгаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа энэхүү газар энэ зун амьтдаа нэг дор цуглуулж багачуудыг баясгаж чадахгүй болоод байна. Хуучин Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд амьтны хүрээлэн ажиллаж байсан боловч уг газрыг төр булаахаар болж, өнгөрсөн жилийн хавар газраа чөлөөлж өгч байсан билээ.
Харин саяхнаас мини амьтны хүрээлэнгээ тэрэлжид ажиллуулах гэсэн боловч горхи тэрэлжийн хамгаалалтын газраас ажиллуулах байрлуулах боломжгүй гэсэн учраас мөн л үүдээ барих болжээ.
Харамсалтай нь хүүхдүүдийн нүдийг баясгаж, сонирхолыг татаж, очихыг хүсдэг энэ сайхан зүйл үгүй болж мэдэх нь. Амьтны хүрээлэнгийнхээ газрыг чөлөөлөөд өгчихөөр тэр газартаа дасал болчихсон амьтдаа хаана аваачих, яаж тэжээх гээд л олон асуудал үүснэ. Байгальд нь тавья гэхээр гурав, дөрвөн жил хүний гараас хоол идэж, бөөцийлүүлж байсан эдгээр амьтад хэрхэн дасан зохихцох нь эргэлзээтэй байгаа юм.
Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг Аялал жуулчлалын үндэсний төв хариуцдаг юм билээ.
Энэхүү газрын дарга нь хамтарч ажиллья. Зүгээр санаа байна. Манайхаас тусалж дэмжих юу байна” л гээд хэлсэн ч удалгүй энэ газар төрийн өмчиин газар гэж хэлээд газраа чөлөөлж өг гэж хэлсэн билээ.
Монголд амьтны хүрээлэн хэд бий билээ. Ер нь манайхаас бусад ихэнх улс орон амьтны хүрээлэнгээр иргэдээ, үр хүүхдээ баясгаж, байгаль эхийн гайхамшгийг байнга таниулж байдаг. Харамсалтай нь манайд амьтны хүрээлэн үндсэндээ саяхан болтол огт байхгүйтэй адил байсан. Харин зах зээлд шилжсэнээс хойш овсгоотой, амьтанд хайртай ганц нэг хүн өөрийн санаачлагаар хөвчийн баавгай, шилүүс, талын хөх чоно зэргийг төв суурин газарт, гэртээ авчран тэжээж, хүмүүст харуулдаг болж, сүүлдээ амьтан сонирхогчдын сүлжээ үүсч эхэлжээ. Хотын нэлээд хэдэн дүүрэгт амьтны дэлгүүртэй болов.Гэтэл анхны амьтны хүрээлэнд газрын асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Хачирхалтай нь Зайсан толгойн ойр орчмын газрыг хувийн компаниуд хууль бусаар эзэмшээд удаж байгаа. Гэвч Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд одоогоор барьсан зүйлгүй. Хүүхэд залуучуудын нүдийг баясгах газрыг булаалцалдсан мөртлөө хогондоо дарагдсан газар л байж л байна. Харин машин зогсдог зогсоол нь машинаа багтааж чадахгүй зогсоолын зай талбай нь хүрэлцдэггүй байсан хирнээ одоо пивоны том асар баригдсан байна . Уг нь бурхан шашны газарт ард иргэдийн очиж амгалан тайван байх ёстой газарт архичидаар дүүрж байгаа нь үнэхээр харамсалтай юм.
Тэрэлжид маш олон нурж унах гэж байгаа гэр барьсан амралтын газрууд байна гэтэл хүүхэд багачуудаа баясгах танин мэдэхүйн чухал зүйл болсон уг амьтны хүрээлэнд зөвшөөрөл нь чухам яагаад олгогдож болдоггүйн бол зуны сайхан өдрүүд дуусах нэгхэн сарын хугацаа үлдэж байхад….
Бэлтгэсэн: Г. Нараа
Зочин · 2014/08/13
Зочин · 2014/08/13
ерөнхий сайд нь болохоор тэрэлжид бохироо туул голд хийж болоод бдаг!НоВшНуУд!
Зочин · 2014/08/13
Сэтгэгдэл бичиж байгаа хүн нь хүртэл гутранги үзэлтэй хүүхдээ та компютерийн ширээний ард бага, насаа өсвөр насаа баар цэнгээний газар. өнгрөөгөөсөй гэж хэлж байгаа ю******? Бид нарт Монголчуудад Нүдээ баясгаж хүүхдүүдээ баярлуулах ийм л газар хэрэгтэй байгааг ойлгох ухамсаргүй болчихсон ю******. Нэг бодлоор чиний зөв гэхдээ том газар хэргтэй том ха****** хэрэгтэй байгальд дөхөм байх гээд энэ бүхнийг энэ ажилаа хийдэггүй төрөөс ухамсарлаад гаргаж өгвөл хүн болгон ганц болов ашигтай юм хийлээ гэж хэлэгдэх байлгүй дээ.
Зочин · 2014/08/13
амьтны хүрээлэн хэрэггүй дээ. хөөрхий ан амьтад хориотой байх нь зүрх зүсмээр дээ.