О.Бум-Ялагч: Хятадын төрийн тэргүүн ирэхээс өмнө Н.Алтанхуягийг огцруулах хэрэгтэй
2014/08/13
Парламентад суудалгүй улс төрийн намууд Засгийн газрыг хангалтгүй ажилласан, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ёс зүйн алдаа гаргасан учраас огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Энэ талаар Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Танай намаас өмнө нь Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөж байсан ч дэмжлэг аваагүй. Харин энэ удаад парламентад суудалгүй намууд байр сууриа нэгтгэжээ. Нэгдсэн хүчээр Засгийн газрыг унагахаар дайрах шалтгаан нь юу байв?
-Шинэчлэлийн Засгийн байгуулагдсанаас хойш парламентад суудалгүи намууд хөндлөнгиин хяналт тавьж байна. Бидний хийх ёстой үндсэн ажлын нэг яах аргагүй эрх баригчдад хяналт тавих чиг үүрэг. Тиймээс манай намаас Засгийн газрыг огцруулах талаар ярьж эхэлсэн.
Ерөнхий сайдын хүргэнтэй холбоотой маргаан дэгдэж эхлэх үеэс энэ Засгийн газар цаашид үнэнч шударга, олны итгэл хүлээж ажиллаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж АН-д мэдлэг боловсролтой залуус олон бий. Тиймээс анхнаасаа хэл ам таталж, "мордохын хазгай" болсон Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг саналаа бусдадаа хэлсэн.
Тухайн үед энэ саналыг парламентад суудалгүй улс төрийн намууд дэмжээгүй юм. Шинээр Засгийн эрх авч байгаа учраас цаашид юу хийхийг нь харах хэрэгтэй гэсэн хүлээлттэй байсан байх.
Харин өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгээгүй учраас Засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэдэгт парламентад суудалгүй бүх нам байр суурь нэгдсэн. Эхний ээлжинд шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах найман үндэслэл байна гэж үзсэн. Долоон үндэслэлийг нь 10 гаруй нам хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, өнгөрсөн зургадугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
-Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдээ тодорхой хэлж болох уу?
-Бид Засгийн газрыг огцруулах асуудлыг ор үндэсгүй гаргаж тавиагүй. Тэгэхээр үндэслэл, шалтгаанаа тайлбарлах нь зүйн хэрэг л дээ. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга иргэдийн дургүйцлийг маш их хүргэлээ. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид Монголын газар шороог өмчлүүлэх хуулийн заалттай шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулах гэж улайран зүтгэсэн.
Харин аз болж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас хуулийн төслөө буцаан татсан. Гэхдээ Ерөнхий сайд намрын чуулганаар энэ төcлөө эргүүлэн өргөн барина гэдгээ хэлсэн. Тэгэхээр Монголын газар нутгийг гадаадынханд өгөх асуудалд цэг тавиагүй юм байна. Цаашид үргэлжлэх нь гэдэг ойлголт төрсөн. Би ийм улс төрийн дүгнэлт хийж байна. Монголчууд ядарч зүдэрсэн ч Монгол нутгаа харьд өгөхгүй гэсэн бодолтой явдаг.
Тиймээс "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээн одоо хүртэл ярьдаг. Ийм хар хайрцагны бодлогыг эвдэж байна гэдэг эрх мэдэлтнүүд ард түмнийхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Дараагийнх нь үндэслэл Ашигт малтмалын хуультай хамаатай. Энэ хуультай холбоотойгоор эх орноо хамгаалахаар хэсэг хүн ээвсэг барьж, шоронд орчихоод байна.
Яагаад хүмүүс нэг хуулийн төлөө зэвсэг барьж босоод байна вэ гэж зарим нь гайхаж байж магадгүй. Учир нь Үндсэн хуультай зөрчилдсөн учраас тэр гэж хариулмаар байна. Бидний гол баримталдаг эцэг хуульд "Монгол улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг.
Гуравдугаарт, Монгол Улсын өрийн асуудал хэрээс хэтэрлээ. Албан ёсоор 2.2 тэрбум төгрөгийн бонд гаргалаа. Манай валютын нөөц багаслаа. Гадаадын компаниас байгалийн баялгаа барьцаалж их хэмжээний зээл авч өглөө. Монголын нийт ер 19 орчим тэрбум төгрөгт хүрч байна. Манай Улс гадаадын том компани, гадны орны санхүүгийн хяналтад орохуйц хэмжээнд хүрчихжээ. Дээр нь байгалийн баялгийг үнэгүйдүүлж байна.
Дөрөвдүгээрт, ажилгүйдэл буурахгүй байна. Сүүлийн арван жилийн хугацаандуулуурхайд хамаг анхаарлаа төвлөрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үр дүнд нь ядуурал огт буурсангүй. Үүнээс Монголын эдийн засаг баячуудыг тэтгэдэг юм байна гэдгийг харж болохоор байна. Тиймээс идэж, уухаа урьтал болгосон эрх баригчдыг огцруулж, Үндсэн хуульдаа заасан шиг хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах ёстой.
Дараагийнх нь мэдээж авлигын асуудал. Цахим технологиор хөгжилд хүрнэ хэмээн ард түмний тархийг угааж, хуучин ов мэхээрээ авлигыг газар авахууллаа. Олон улсын хэд хэдэн байгууллагын судалгаагаар Африкийн Нигерийн дараа авлигын индөксээр хоёрдугаар байрт жагсч байна. Монголд багш, эмч, цагдан сэргийлэхийн ажилчид хамгийн их авлигад идэгдсэн мэргэжлээр нэрлэсэн байна. Нийгмээрээ авлигад чимээгүй уусч, дасч байна шүү дээ. Гэтал үүний эсрэг Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Харин ч бүр өөрсдөө авлигын үлгэр жишээг бодитоор нь харуулж байна. Ийм ёс зүйгүй байж болдог юм уу.
Түүнчлэн Монголын ногоон намаас нэлээд тэмцсэн ураны хор уршгийн талаар оруулж өгсөн. "Монголын мал төрийн хамгаалалтад байна" гэсэн үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл гадаадын компанийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн хамгаалалтад байх ёстой эрдэнэт сүрэг нь үхээд байхад тоохгүй байгаа нь Үндсэн хууль' зөрчиж байна гэсэн үг биз дээ.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзсаныг хүн бүр өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж байна. Харин та үүний хэрхэн дүгнэж байна вэ. Энэ ч гэсэн огцруулах үндэслэлд жин дарж байгаа байх?
-Ерөнхий сайд ийм үйлдэл хийснээрээ цаашид Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэх ёс зүйн болон хууль эрх зүйн үндэсгүй болчихож байгаа юм. Олон түмний өмнө хууль зөрчсөн нь түүнийг ёс зүйгүй хүн байна гэдгийг харууллаа. Тиймээс ажлаа өгөөд хуулийн байгууллагад хандах ёстой. Үүнийг бид найм дахь үндэслэл болгон оруулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөө эргэх нэрийдлээр хуулийг уландаа гишгэлээ. Өмнө нь яахав АТ-Г-т албан бичиг илгээсэн л юм билээ.
Түүнийг нь зөвшөөрөхгүй гэдгээ АТГ-ын холбогдох албан тушаалтан нь мэдэгдсэн. "Болохгүй" гэсэн бол хорих ангид очих ямар ч шаардлага байхгүй. Гэтэл Хууль зүйн сайдтайгаа хууль бус үйлдэл хийсэн. Энэ бол танхайрал."Чадаж байгаа юманд арга байхгүй" гэж албан тушаал, эрх мэдлээрээ далайлгаж байгаагаас ялгаагүй. Ийм үлгэр жишээ нийгэмд ёс зүйгүй байдлыг бий болгоно шүү. Зам дээр машин бариад явж байгаа жолооч дүрэм зөрчиж болох юм байна гэсэн үлгэр дуурайллыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ авч байна.
Яагаад улаам цайм гэрлээр давхиж байгаа юм гээд цагдаа зогсоох юм бол "Та нар Ерөнхий сайд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, идэж уусан, авлигад холбогдсон гишүүдтэйгээ эхлээд ярь" гэсэн тайлбар тавьж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Хууль юу ч биш гэдгийг Ерөнхий сайд өөрийн биөэр яруу тодоор харуулж байна. Тэгэхээр ард түмэнд хуулиа дагаж мөрдөх итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл байхгүй болно. Тэгэхээр энэ хүнийг хурдхан зайлуулах хэрэгтэй.
Удахгүй Хятадын Ерөнхийлөгч манайд айлчлах гэж байна, Хятадын компаниуд манайд үйл ажиллагаа явуулж эхлэхээрээ авлигад идэгдээд байгаа учраас энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа юм билээ.Тиймээс Хятадын төр Монголд авлигатай тэмцэх талаар яриа гарч байна. Өөрөөр хэлбэл, Хятадын компанид авлига өгсөн Монгол компанийн нэрийг Засгийн газарт өгөх нь. Тус улсын компаниас авлига авах гээд байгаа төрийн байгууллагын ажилтны мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах юм байна.
Монголын авлига ийм хэмжээнд хүрчихсэн байна. Ийм авлигад идэгдсэн үед Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд Хятадын Ерөнхийлөгчийг ирэхээс өмнө огцрох хэрэгтэй шүү дээ. Хятадын төрийн тэргүүн хүрч ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад л буцна биз. Тэр үөд нь "Бид авлигад идэгдсэн Засгийн газраа огцрууллаа" гээд сууж байх хэрэгтэй шүү дээ. Үүнийг дэмжинэ гэхээс биш эсэргүүцэхгүй.
-Ерөнхий сайдын зөвлөхөө эргэсэн бичлэгийг зөвшөөрөлгүй хийсэн хэмээн АТГ-ыг Тагнуулын байгууллагад шалгуулах хүсэлт гаргалаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Монгол Улсад улс төрийн нөлөөтэй хүчний байгууллага бий боллоо. Энэ хүчний байгууллагуудад их хэмжээний мөнгө төлж байгаа. Хоорондоо ямар ч зорилгогүй хатгалдаад байна гэж байхгүй шүү дээ.
Хүчний байгууллагыг хүчтэй болох мөнгө улс төрчдөд байна гэсэн үг. Өмнө нь хүчний байгууллагынхан цалингаа л аваад явдаг байлаа. Харин одоо мөнгөтэй болж байх шиг. Засгийн газар нь тоглоомын дүрмээр ажиллахгүй болохоор Ерөнхийлөгч шахалт үзүүлж эхэлж байна. Ийм маягаар төрийн ажил цааш явж болохгүй. Ингэвэл яваандаа африкийн орнууд шиг нэг нэгэн рүүгээ буу бариад тэмцэж магадгүй шүү. Бүх юм хуулийн хүрээнд явдаг байх ёстой,
-УИХ-ын гишүүдэд албан бичгээ хүргүүлсэн гэсэн. Ер нь дэмжиж байгаа гишүүн хэр олон байна вэ?
-УИХ-ын 76 гишүүнд хандсан гэж бодоход ойролцоогоор 10 хувь нь санал нэгдэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн АН-ын зарим гишүүн биднийг дэмжиж байгаад баяртай байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ыг огцруулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулах талаар ярьж байсан. Тэгэхээр парламент дотор ч Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, огцруулах саналтай хүн байгаа гэсэн үг.
Эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдлээ. Эрх баригчдын ярьсан шиг ам.долларын ханш буурсангүй эсрэгээрээ өслөө. Дээр нь валютын нөөц дуусч байх шиг байна. Бүх үзүүлэлтээрээ эдийн засаг хямарч байна. Энэ Засгийн газар огцорч дараагийнх нь гарч ирсэн ч хүнд байдалд нэг хэсэгтээ байх бололтой.
-Сөрөг хүчнийнхэн Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах талаар хоёр чуулган дамнан ярьсан ч олонхиороо хамгаалаад үлдсэн. Ийм байхад парламөнтад суудалгүй намууд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах боломжтой юу?
-МАН эдийн засгийн салбар хариуцсан хоёр сайдыг огцруулах гэж нэлээд оролдсон. Тухайн үөд бид ч гэсэн гадаад харилцааны сайд Л.Болдыг огцруулах асуудлыг гаргаж тавьсан. Яагаад гэвэл Л.Болд сайдынхаа эрх мэдлийг хэтрүүлж, Монголыг төлөөлөхгүй асуудалд оролцсон. Хятадын мужуудаар аялж зугаалсан тухай мэдээлэл ч бидэнд байгаа.
Түүнээс гадна Францын нэгэн компани гэрээ байгуулах ажил гардан гүйцэтгэсэн. Эрх мэдлийнхээ хүрээн гажсан үйлдэл цөөнгүй хийсэн. Үүнийг гаргаж тавих үөд Л.Болд ганцаараа гэрээнд гарын үсэг зураагүй. Байгоаль орчин, Хууль зүй, Цөмийн энергийн газрын удирдлагө шийдвэрийг гаргаж үзэгслэн төдий гэсэн агуулгатай зүйл ярьсан. Тэгэх нэгийг нь биш нийтээр огцруулах шаардлага байгаа юм. Ямар нэг шийдвэрийг ганцаараа биш дандаа кабинетын журмаар тохиролцож байж гаргадаг. Ер нь барууны оронд сайдыг огцруулдаггүй билээ.
Алдаа гapгaсан бол хариуцлагыг багаар нь тооцдог. Монголын боловсролтой залуус зөндөө байна шүү дээ. Яагаал төрийн өндөр, хариуцлага албан тушаалд хэдэн улстөрч тойроод байгаа юм. Сөрөг хүчнийнхэн эрх баригчдыг жаахан хайрласан, эвийлсэн бодлого явуулаад байна.
Тэгж болохгүй л дээ. "Сэлэм гялс, толгой бөндгөс" гэдэг шиг ажлаа хийж чадах бол дараагийн Засгийн газар нь гарч ирэх ёстой. Айлын эрх хүүхдийн aрга аашийг олох гэж бай мэт эрх баригчдад зөөлөн хандаж болохгүй. Энэ бол улс төр биш. Сүүлийн үед нэг ангийнхан гэсэн марзан үг гарч байна. Ард түмэн эрс шийдэмгий улс төpийн алхмуудыг хүлээж байна шүү дээ.
-Та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид ямар арга хэмжээ aвах вэ?
-Бид жагсаал зохион байгуулна.
Ц.Оюунтунгалаг
Зочин · 2014/08/14
Сонгууль дө******өөр болдог ээлжит шоу солиорол шшдээ.одоо засаг төрөөр оролдох хэнд хэрэгтэй болоо вэ
зүрх судас · 2014/08/14
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
зүрх судас · 2014/08/14
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/14
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан ту******лаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажил**********г хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажил********** байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ.
Зочин · 2014/08/14
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан ту******лаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажил**********г хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажил********** байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ.
Зочин · 2014/08/14