Б.Билэгт шарлахсаар...
2014/09/04
ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг Засгийн газрын хуралдаанаар гэнэт томилсон шигээ гэнэт л “хуссан” билээ.
Б.Билэгтийн хувьд энэхүү шийдвэр нь хүндээр туссан болохоор шүүхийн байгууллагад хандсан, ялсан гэх мэт ташаа мэдээллийг “шарандаа” хүргэж байсан.
Тэгвэл үнэн хэрэгтээ Б.Билэгт шүүхэд ялах нь битгий хэл шүүхийн байгууллагад ч хандаагүй юм билээ.Б.Билэгтийг шүүхэд хандаагүй гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийнхэн нэгэн дуугаар баталж байгаа.
Худал мэдээлэл тараасан нь илрээд ирэхээр Б.Билэгт бантав бололтой “Би захиргааны хэргийн шүүхэд бус Иргэний хэргийн шүүхэд хандсан” хэмээн ярьж яваа ажээ. Иргэний хэрэг тэр хүний өргөдлийг хүлээж авах хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүйг Б.Билэгт уг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Тэгэхээр Б.Билэгт ЦЕГ-ын даргын суудлаа хэнд ч алдахгүйгээр, улайран тэмцэх нь зөв гэж үзэж байгаа бололтой. Үүндээ ч итгэлтэй байгаа бололтой. ЦЕГ-ын даргын албан хэрэгцээнд хэрэглэдэг машиныг жолоочтой нь ашиглаж байгаа гэнэ. Үүнийг нь уржигдар харсан хүн ч байна. Хэрвээ Б.Билэгт ЦЕГ-ын албан хэрэгцээний машиныг ажлаа өгсөн хойноо ашиглаж байгаа бол энэ нь Эрүүгийн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Тэгэхээр энэ асуудлыг АТГ-ынхан шалгаад хянахад нэг их буруудахгүй л болов уу.
Үнэн хэрэгтээ Б.Билэгт ЦЕГ-ын дарга байхдаа ажлаас нь олон хүнийг үндэслэлгүй халж, шүүх болон ЦЕГ-ийн хуулийн хэлтэсийн ачааллыг багагүй нэмсэн нь үнэн. Өнөөдөр өөрөө үндэслэлгүй ажлаас халагдсан хүмүүсийнхээ дунд ороод “гонжирч” байгааг хараад эгдүүцэх хүн цөөнгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан хүн хуулиа мэдэхгүй царайлан ийнхүү гүрийж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш байгаа гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.
А.Баярмаа
Зочин · 2014/09/05
eneii huuli meddeg gej yu baisan yum meddeg gazar ni tomilj bolson yum bol bas halj boldog yum baigaa biz de
Зочин · 2014/09/05
Bilegt **** tetgevertee garaachee
Зочин · 2014/09/05
Эдийн засгийн сургууль төгссөн бол Албан ту******лын наймаа байж л дээ... Ккк...
Зочин · 2014/09/05
Би бол энэ сэтгүүлчийг зөв бичлээ гэж бодож байна. Өнөөгийн байдлаар хэн ч Билэгтийг бичихгүй л байгаа биз дээ. Сэтгүүл зүйг заагаад байгаа хүн гуй та өөрөө ямар оюуны потенциалгүй юм бэ? Энэ сэтгүүлч аливаа асуудлыг хурцдуулах өнцгөөс биш харин ч зөөлөн аргаар түншиж байгаа юм биш үү?
Зочин · 2014/09/05
Билэгт хэдийдээ цагдаагийн сургууль төгссөн юм бол. уул нь эдийн засгийн сургуулийг хөөгдөн барин төгссөн байхаа.Албаныхаа юмыг хурдан өгөөч.танхай минь
Зочин · 2014/09/05
Билэгтийн цагдаагийн дарга гэж юу байдаг юм.сагсуу онгироо, хүн зоддог оюутан байсан.цагдаагийн дарга, тагнуулын дарга болгоход гайхаж л байсан.АН нам гэж дуртай хүнээрээ дарга тавих юм даа.хөөрхий.
Зочин · 2014/09/05
Энэ Билэгт гэгч ер нь ямар мэргэжлийн хүн бэ. Яагаад цагдаагийн даргаар... Цагдаагийн сургууль төгссөн юм уу... Эээ дээ юу л бол...
Зочин · 2014/09/05
setguulch nertei gudamjnii tenemeluud mongoliin setguul zuig buzarlaj bna daa. Bayarmaa emegtei hun l blgui. Narantuul deer hereldej bgaa avgai shig l bichih yumdaa.
Зочин · 2014/09/05
Albanii yumnuudiig hurdan uguuch *****iin amitan yumaa uiliin laigaa ooroo edlej ehleh chini ene dee
Зочин · 2014/09/05
*****