Untitled-1Одоогоос долоон жилийн өмнө тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр тавантолгойг хувийн хэвшлийнхнээс хурааж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан.
 
Ингэхдээ олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж, ашиглалтын лицензийг гадныханд арилжилгүй найдвартай гараар атгаж ирсэн хувийн хэвшлийнхнийг ч бас хохироохгүй байх шийдэл олж тавантолгойн зүүн амыг Энержи ресурс компанид, харин баруун амыг төрийн мэдлийн Эрдэставан толгой ХК-д хуваарилсан. 

    Нөөц баялгаараа дэлхий нийтийн анхаарлын татсан тавантолгойн нүүрсний ордыг Монголчууд ашиглаж эхлэхээр сүүлийн 40-өөд жил зүтгэсэн ч дорвитой үр дүнд хүрч чадалгүй өдийг хүрсэн. Харин улсын хөрөнгөөр хайгуулийг нь хийж илрүүлсэн энэхүү ордоо төр мэдэлдээ авснаар сая ард иргэдэд энэ ордынхоо ашгийг хүртэж эхлэх нь гэж горьдсон. Гэвч хэдэн зуун км үргэлжилсэн тоос босгож, байгаль эколгио аймшигтайгаар сүйрүүлэн байж багахан нүүрс гаргаж байгаагаас өөрөөр олигтой дэвшил гаргаж чадаагүй. Төрийн мэдлийн Эрдэнэставан толгой ХК-ний эзэмшиж буй баруун цанхи нь тус ордын гол өрөм нийт баялгийнх нь 80 хувийг агуулдаг гэдгийг геологчид нотолдог. Ингээд энэ том баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахаар хоёр ч удаа тендер зарласан боловч бүтэлгүйтсэн. Хамгийн сүүлд С.Батболдын Засгийн газар тавантолгойгоос иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгож эдийн засгийн эрчимтэй эргэлтэнд оруулахаар багагүй хүчин чармайлт гаргасан.  Засгийн газар тавантолгойд ОХУ, БНХАУ, АНУ гурван улсын хамтарсан консерциумыг оруулж гэрээ байгуулахаар санал гаргасан ч ҮАБЗ үүнийг нь зөвшөөрөлгүй буцааснаар эргээд гацаанд орсон билээ. 

    Мөн тавантолгойн нүүрсийг БНХАУ-руу зөөх экспортын төмөр замыг ямар царигаар тавих тухай маргаан улстөрийн халуун сэдэв болсоор шийдлээ олж чадалгүй өдий хүрч энэ хооронд 100 ам.доллар даваад байсан нүүрсний халуурал хөрч 30 доллар хүртлээ унасан билээ. 2012 онд Энержи ресурс компани өөрийн хөрөнгөөр буюу 600 сая ам.доллараар төмөр зам байгуулахаар ажлаа эхлүүлээд байсан ч сайд Х.Баттулгын шахалт дарамтаар хувийн хэвшлийн эхлүүлсэн энэхүү бүтээн байгуулалтын ажлыг мөн л улс булаагаад авчихсан билээ. Харин ингэж булааж авахдаа зураг төсөл, гүйцэтгэгчийг огт хөндөөгүй солиогүй хэрнээ төслийнх нь өртөг 900 сая ам.доллар болж одоо бүр 1 тэрбум ам.доллар давчихаад байгаа. Энэ мэтээр тавантолгойн Монголын улстөрчид ээлж дарааллан дампууруулсаар өөх ч биш, булчирхай ч биш болгож орхисон нь маргашгүй үнэн. Хашаандаа 7 тэрбумын дугуй овоолоостой, 4 тэрбумаар хашаа хатгадаг гээд төрийн оролцоо, менежментийн үр дүнд тавантолгой хулгайн том авдар болж хувирсантай тэр бүр маргах хүн олдохгүй. 

    Улс ингэж бантагнаж байхад Энержи ресурс компани 35мв-ийн цахилгаан станц байгуулж, хатуу хучилттай замаа дэвсэж, нүүрсээ угааж зардаг болчихсон байна. Харин төрийн мэдлийн тавантолгой удах тусам улам дампуурсаар байгаад эрх баригчид дүгнэлт хийх болжээ. Ингээд ” улс ерөөсөө тавантолгойгоос гарья” гэдэг шийдэлд хүрч олборлолт, тээвэрлэлт, нөхөн сэргээлтийн бүх үйл ажиллагаагаа хувийн хэвшилд шилжүүлэхээр болж байгаа аж. Товчхондоо тавантолгойн ордыг Энержи Ресурс буцааж тушаах нь өлзийтэй юм байна гэдэг шийдлийг тэд олж харсан байна. Учир  нь тавантолгойд үйл ажиллагаа явуулахад бүх талын туршлагатай, мэдээлэлтэй компаний энержи ресурсээс өөр байхгүй. Тийм л учраас эрх баригчид хувийн хэвшлээс авч олон жил бантагнуулсан тавантолгойг буцааж өгөх талаар эрчимтэй яриа хэлэлцээр хийж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. 

    Хэрвээ Энержи ресурст тавантолгойг буцааж өгөхдөө хүрвэл зайлшгүй хөндөх хоёр асуудал үүснэ. 

    Нэгдүгээрт тавантолгойг өдий олон жил гацааж, бантагнуулж хулгайн авдар болгосны хариуцлагыг хэн хүлээх вэ? Нэгэнт л хувийн хэвшилд буцаагаад өгөх байсан юм бол яах гэж анхнаасаа булааж авав? Гэдэг асуудалд дүгнэлт хийхгүй өнгөрч болохгүй.

    Хоёрдугаат тавантолгойн ордоос иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгосон байдаг. Харин энэ хувьцааны хувьзаяа хааш хэрхэн, эргэх ер нь хэзээ үр өгөөжөө өгч эхлэх талаар төр ард түмэндээ маш тодорхой тайлбар хийх шаардлагатай болж байна.