Өнөөдөр ялалтын баярын өдөр
2013/05/08
Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний хувьд аугаа их ялалтын баярын өдөр. Тэртээх 67 жилийн өмнө, ялалтын тугаа мандуулсан энэ өдөр хүртэл дайны талбарт 50 сая хүний алтан амь үрэгдсэн гэсэн аймшигт тоо байдаг.
Энэ бол хүн төрөлхтөнд ялалт ямар үнэ цэнээр ирснийг нотлох ганцхан баримт юм
Оросын холбооны улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Улсынхаа цэргийн сүр хүчийг харуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалын албан ёсны арга хэмжээ Москвагийн цагаар өглөөний 10 цагт эхлэх бөгөөд энэ нь Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлэх юм.
Ялалтын 68 жилийн ойн баярын жагсаал зохион байгуулах бэлтгэл ажилд Орос улс 100 гаруй сая рубль зарцуулдаг бөгөөд баярын үеэр аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн 160 мянга, цэргийн 13 мянга албан хаагч ажиллаж байна. Харин уг арга хэмжээг зочид, төлөөлөгчид нийлээд бараг 10 сая хүн үэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ. Үүнээс гадна Оросын том, жижиг 4000 гаруй хот, тосгон дүүрэгт цэргийн 24 сүрт жагсаал болон 8500 гаруй арга хэмжээ явуулах аж.
Түүнчлэн тус талбайд болох жагсаалд 11 мянган цэрэг болон Топол-М баллистик пуужин, Эс-400 агаарын хамгаалалтын систем, Панцир-Эс1 хамгаалалтын систем, Искандер-М пуужин харвагч зэрэг 100 гаруй цэргийн тоног төхөөрөмжийг олны өмнө харуулах юм.