Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар шиг
2013/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Монгол Улсын Үндсэн Хуулийн Гуравдугаар бүлгийн 30 дугаар зүйл.
Ерөнхийлөгч хүн аль нэг намаас хамааралгүй, ард түмнийхээ эв нэгдлийг хангаж, улс төрийн талцлыг дарж, үндэсний зөвшилцөл, нэгдэл нягтралд уриалан дуудагч байх ёстой. Монгол улс хагаран бутрахаараа бусдын эрхшээлд орж, харийн дарлалд тарчилж байсан гашуун түүхийг мартаж болохгүй.
Тиймээс л хагарлын үүдийг хааж, зөвшилцөл, ойлголцлыг дэмжсэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж чадах хүн л ерөнхийлөгч болох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл ийм хүмүүс сонгогдсонгүй. Сонгогдож байгаа хүмүүс нь ихэнхдээ л нам дотроо хор найруулж, хуйвалдаж байгаад сонгогдчихоод эргээд л намынхаа төлөө үйлчлээд байдаг. Ингээд л үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч биш харин үндэсний эвдрэлцлийн үүдийг нээгч, “төрийн хутгуур” болон хувирдаг.
Өмнөх хэдийг нь ярихаа болье л доо. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг харж болно. Эвдрэлцүүлэн, хагаралдуулагч хүн. Үүнийгээ мэдээж шударга ёс тогтоохын төлөө л гэж зална. Гэвч шударга ёс хаана байгаа юм бэ? Шударга ёсыг барин өрсөлдөгчөө дарах эсвэл намынхнаа хамгаалахыгаа хэлдэггүй л байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн л үүний төлөө ажилласан энэ хүн нийгэмд буруу жишгийг бий болголоо. Энэ бол ерөнхийлөгч хүн намынхаа төлөө ил цагаан ажиллаж болдог гэсэн буруу жишиг. Тиймээс ч өнөөдөр нийгэмд ерөнхийлөгч болсон хүн намынхаа төлөө л зүтгэх нь энгийн ойлгомжтой, байх ёстой мэт ойлголт бий болжээ.
Одоо Ц.Элбэгдорж сонгогдвол намынхаа төлөө ажиллаж, өрсөлдөгчдөө намнасан дараагийн сонгуульд ялах замыг засна гэнэ. Хэрэв Б.Бат-Эрдэнэ гишүүн сонгогдвол ардын намынхаа төлөө зүтгэж, нуувчиндаа байгаа луйварчдыг хамгаална гэнэ. Хэрэв ингэх юм бол ерөнхийлөгч сонгох хэрэг байхгүй. Өнөөдөр ерөнхийлөгчийн эрх мэдэл дэндүү их. Шүүх, прокурор, АТГ, цагдаа, тагнуул болон батлан хамгаалах салбарыг бүхэлд нь удирдаж, нөлөөлж байгаа энэ нөхцөл байдалд намынхаа төлөө биш харин монголын ард түмний эв нэгдлийг хангаж, төрийн бат бэх байдлыг бэхжүүлэх тууштай, байр сууриндаа хатуу зогсож чаддаг л хүнийг л ерөнхийлөгч болгомоор байна.
Яг л хоёрдугаар зууны монголын удирдагчид болох Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын эх орончид шиг ерөнхийлөгчтэй болмоор байна. Энэ бол миний хүсэл ч, ийм хүмүүсийг монголчууд хүлээж байна. Өнөөдөр нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар ийм хүн харагдахгүй байна. Жинхэнэ ерөнхийлөгч хүн гэмт хэрэг хийсэн нэгнийг бол намчирхалгүй адилхан л шийтгэхийг нь шийтгэж, шагнахыг нь шагнаж чаддаг байх ёстой. Тэгэхгүй худал ярьж, бөөрөнхийлж, хуйвалдаж, наймаалцаад байж болохгүй.
Хүссэнээр болдог бол Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар шиг хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгомоор байна. Даана ч улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө амьдралаа зориулах ийм эх орон ч аавын хүү өнөөдөр алга даа. Бүгд л хар амиа одсон хүмүүс байх юм. Энэ бол монголын эмгэнэл байх даа.
Мэдлэг, чадваргүй, зальжин, манж зантай улс төрчид улс орноор минь тоглож байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал шиг эх оронч хүүхдүүд хэзээ монголын төрд гарч төрийг төр шиг, улс орныг улс орон шиг болгох вэ? Гэхдээ тэр цаг ирнэ гэдэгт итгэсээр.
1963-1966 онд хэрэгжсэн Ю.ЦЭДЭНБАЛ "БНМАУ-д ажиллаж, амьдарч, суурьшсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх иргэдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс хөөн, гаргах тухай" тогтоолыг Хятадууд эрс эсэргүүцэж, Монголын элчин сайдын яамны гадна "Цэдэнбалын нохойн толгойг хага цохь" гэж бичиж, Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно" гэсэн хариу илгээсэн талаар түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм билээ. Тэгвэл энэ хүн шиг эх орон ч үзлээр Монгол эх орноо Хятадуудаас цэвэрлэх хүн байна уу?
Ард түмнээ хайрлаж, ард түмнийхээ талд зогсож улс төрийн ноён нуруутай улс төрчид өнөөдөр хаана байна вэ? Монголын эрэлхэг хөвгүүд хаана байна вэ? Эх орон чинь хүлээсээр, ард түмэн чинь найдсаар ...