Манайхан сонгууль дөхөхөөр л нам мам гэж нэг их солиордог юм. Манайд ямар ч улс төрийн нам байхгүй. Үүнийг мөн ч олон жил хэлж байна даа. Миний хэлсэн хэлээгүй бүгдээрээ мэдэж л байгаа ш дээ, “бүгдээрээ новш”, эсвэл “хоёулаа новш” гэж хүн толгойтой болгон л ярьдаг биз дээ. Тэгээд одоо юу болоод нам мам гэж ахиад солиороод байгаам…


МАН


1990.04.10. Онц Их хурал. Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр 6 хүнийг, нарийн бичгийн даргаар 3 хүнийг сонгож Г.Очирбатыг МАХН-ын Төв Хорооны даргаар сонгожээ. Намын Төв Хорооны гишүүнээр 91 хүнийг, Хянан Шалгах Төв Комиссын гишүүнээр 31 хүнийг сонгожээ.


1991.02.25-27. ХХ Их хурал. 409 төлөөлөгч оролцсон. Тэргүүлэгч гишүүнээр 8 хүнийг, нарийн бичгийн даргаар 3 хүнийг сонгож, Төв Хорооны даргаар Б.Даш-Ёндонг сонгожээ. Төв Хороог 99 гишүүнтэйгээр сонгожээ.


1992.2.26-28. XXI Их Хурал. 631 төлөөлөгч оролцсон. Тэргүүлэгч гишүүнээр 10 хүнийг, дэд даргаар 3 хүнийг сонгож, Б.Даш-Ёндонг даргаар сонгожээ. Намын Төв Хороог 147 гишүүнтэйгээр сонгожээ.


1996.07.27-28. Бага Хурлын VIII хуралдаан. Нам сонгуульд ялагдсан учир “МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг” удирдагч Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Бага хурлын бүрэлдэхүүнийг дүрэм зөрчин 65 хүнээр өргөтгөн “сонгов”. Удирдах Зөвлөлийн гишүүнд 16 хүнийг сонгожээ.


1997.02.21-24. XXII Их Хурал. 591 төлөөлөгч оролцсон. 183 хүнийг Бага Хурлын гишүүнээр, 11 хүнийг Хяналтын Ерөнхий Хорооны гишүүнээр сонгов.


2001.02.28-03.04. XXIII Их Хурал. Энэ ч Их Хурал биш ялалтын баярын наадам болсон юм. 626 төлөөлөгч оролцсон. МАХН-ын Бага Хурлыг 244 гишүүнтэйгээр баталжээ. Удирдах Зөвлөлийн гишүүдийн тоо 15 болж, Н.Энхбаяр намын дарга, Б.Энэбиш ЕНБД, Ө.Энхтүвшин, Л.Амарсанаа нар НБД болжээ.


2005.06.17-18. XХIY Их Хурал. 1206 төлөөлөгч оролцсон. Ялагдлын хурал болов. Бага хурлын гишүүнээс 250 хүнийг сонгов. МАН-ын даргад М.Энхболд, Ч.Улаан, С.Баяр, Ц.Нямдорж нар нэр дэвшиж, Ч.Улаан, Ц.Нямдорж нар нэрээ татаж С.Баяр 51,2%-ийн саналаар намын дарга болжээ.
2005.06.20. Бага Хурлын анхдугаар хуралдаан. Орон тооны 3 нарийн бичгийн даргатай болов. Удирдах Зөвлөлд 27 хүний нэр дэвшүүлж, тэдний 19 хүнийг нь сонгосон ба үүний дээрээс Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн намын хорооны дарга нарыг нэмснээр Удирдах Зөвлөл 21 гишүүнтэй болжээ.


2007.10.22-29. XXY Их Хурал. 678 төлөөлөгч оролцсон. Бага Хурлын гишүүнээр 255 хүнийг сонгожээ.


2008.09.03.

Бага Хурлын Y хуралдаан. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр “Нэг зууны дөрөв дэх сонголт” илтгэл тавьсан бөгөөд өөрийн дэвшүүлсэн “12 төгөлдөршлийн хөтөлбөр”, АН-ын дэвшүүлсэн “10 зөв хөтөлбөр” хоёрыг “нийлүүлж” байгаад эвслийн засгийн газар байгуулах саналыг дэвшүүлэв. Энэ саналыг хуралд оролцсон Бага Хурлын 228 гишүүний 213 нь буюу 90 хувь нь дэмжсэнээр МАХН эвслийн засгийн газар байгуулах санаачлагыг нэгэн дуугаар дэмжсэн юм.
2010.11.04-09. XXYI Их Хурал. 801 төлөөлөгч оролцсон. Сү.Батболдын “Тэрэлжийн тунхаглалын” үзэл санааны дагуу МАХН-ын уугуул МАН гэдэг нэрийг төлөөлөгчдийн 99,4 хувийн саналаар “сэргээхээр” шийдвэрлэв. МАН-ын Бага Хурлыг 310, Хяналтын Ерөнхий Хороог 23 гишүүнтэйгээр сонгож байгуулав.
МАН-ын Удирдах Зөвлөлийг 31 гишүүнтэйгээр байгуулав. Мөн МАН 5 нарийн бичгийн даргатай болов.


Энд нэг их тоо моо бодоод байх хэрэг огт байхгүй. Сүүлийн хориод жилийн дотор МАН-ын удирдах байгууллага Бага Хурал тооны хувьд бараг 4 дахин, удирдах дээд байгууллага Удирдах Зөвлөлийн гишүүдийн тоо 8 дахин өсчээ. Ингэхээр чинь ялагдаж л таараа ш дээ, хүн харахад л “дарга” болохоос мэддэг чаддаг юу ч байхгүй тэнэг лаларууд…
Энийг нь хэлэхээр нэг их нам намаасаа “хөөдөг” юм. Хөөж л байхгүй юу, миний аз ш дээ…


АН


АН-ынхан “ардчилсан” болохоороо үүнээс дээр гэж бодож байна уу ?! Ёстой нохойн бааснууд байдаг юм. Би мэдээж тэдний онигоог МАН-тай адил яг ингээд бичиж болно. Гэхдээ өдөр болгон эсвэл онигоо, эсвэл дайн дажин болохоор их хэцүү л дээ. АН яг дүрмийн хувьд МАН-ын бүтэцтэй яг адилхан, дуурайгаад авчихсан байдаг юм. Тоо моо нь хүртэл ав адилхан гээд л бодчих.


АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо (ҮЗХ) 230 гишүүнтэй. МАН-тай яг адил тоотой байгаа биз. Энд бүлэг бүлгийн 20-40 хүн байх. Нийт бүлэг нь 4. Байнга “бослого” гаргадаг нь 30-40 хүн. Заримдаа Женко Батттулга “мөнгө” өгдөг, заримдаа С.Эрдэнээ гэх мэт “мөнгө” өгдөг учраас дунд нь “хаягдчихдаг” юм шиг байгаам. Тэгээд тоо нь “хэлбэлзээд” байдгийм.


Зөвлөлдөх Хорооны 230 гишүүний 30-50 нь энд байдаг. Их мөнгө “өгсөн” тохиолдолд 80 орчим болно. АН Их хурал мурал гэдгээ аль хэдийн мартсан. ҮЗХ-ын ротацийн сонгууль явуулахаа байсан. Намын дотоод ардчилал сөнөсөн. Бусад нь яасан гэвэл байнга жирэмсэлдэг хэдэн хүүхэн, “кнопчин” гэсэн хочиндоо бүр дасчихсан хэдэн баагий байх. Ингээд л нам нь “дуусч” байгаа юм.


Харин “ардчилал” бол ёстой “алаад” хаяна. Хөөрхий муу Н.Алтанхуягийг номхон зогсоочихож байгаад чамайг одоо огцруулна, яг одоо шоронд хийнэ, бид ингэх гэж тэмцээгүй, ална шудна л гэнэ. Нөгөөдөх нь энэ “хаазалдаг” тэнэг зангий нь сайн мэддэг юм шиг байгаам, нүүрээ улайлгаж нүдээ бүлтийлгэж байгаад тэгэс ингэс гээд аргалаад өнгөрөөнө…
Орой нь хүлээн авалт болно. Нөгөөд “айхтар ална шудна” гэсэн нөхдүүд нь Н.Алтанхуяг руу дөхөж ирээд “Даргаа хоёулаа нэг цайрчих уу ?!” гэсэн “энх тайванч” санал тавина. Дарга нь “За тэр яах вэ, мартая”. Хундага “жин”… АН-ын ардчилал баяртай…


ИЗНН


Жижиг намыг ярих хэцүү л байна. Гэхдээ дандаа урвасаар байгаад хэдийд нь урваж, хэдийд нь долигнож байгаагаа ялгахаа байчихсан тэнэг лаларууд. Би Д.Энхбатыг тэндээс явснаас хойш дургүй хүрээд очихоо ч байсан. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй улстай ярих юм надад угаасаа байхгүй. Уур нь хүрсэн хүн байвал шүүхэд өгөөрэй, би намыг чинь илчилнэ, өөрийгөө гэж бодож байвал нэрээ бичээрэй, би нотлох л болно…


Монголчууд бид ийм хөгийн юмыг “нам” гэж нэрлээд тун олон жил болж байна. Итгэдэг ч гэх шиг, дэмждэг ч гэх шиг, усан тэнэг л биш бол бүх юм нь ойлгомжтой л байгаа ш дээ. Тийм биз дээ…


Тодорхой хэлбэл үзэл санааны утгаар, зохион байгуулалтын утгаар, нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэх утгаар, ёс суртахууны утгаар Монголд улс төрийн ямар ч нам байхгүй. Монголын нам гэдэг нь олигархи гэж нэрлэгдсэн хэдхэн бүлэглэлийн тоглоом байдаг юм.
Эд нараас болж, эд нарын тоглоомоос болж Монгол Улс мөнөх нь гарцаагүй…
Би Монголын судлаачийн хувьд зөвхөн үнэнийг хэлэх үүргээ л биелүүлж байна. Аль нэг “намын” талд орсонгүй. Зүгээр л байж байгаа царай чинь энэ байна. Харин ингэлээ гээд хараалгуулж чадахгүй шүү…
Тэгээд өөрсдөө бодохгүй юу даа, монголчуудаа…


Судлаач Х.Д.Ганхуяг