Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эцэслэн тодор­лоо. Өнгөрсөн амралтын өд­рүүд болон баасан гарагт пар­ла­ментад суудалтай үлдсэн гурван нам болох ИЗНН, МҮАН, МАХН албан ёсоор хурлаа хийж, энэ сонгуульд ямар байд­лаар орох вэ гэдгээ шийд­вэрлэв.

Таамаглаж байсанчлан  МҮАН дангаараа, эвсэл болж орсон намтайгаа ч тохиролцоо хийсэнгүй. МҮАН-ынхан энэ сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэд­гээ мэдэгдлээ. ИЗНН-ынхан ч Үн­дэсний хорооны хурлаараа АН-ын нэр дэвшигчийг дэм­жиж сонгуульд оролцох нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ. Баа­ба­рын бичсэнчлэн олон нэр дэв­шигч байх нь үргүй хөрөнгө зар­лагдаж, дахин сонгууль бо­лох эрсдэлийг дагуулдаг гэд­гийг ажиглаж чадсан улс тө­рийн хүчнүүд ийм шийдвэр гар­гасанд талархах нь зүйн хэ­рэг. Парламентад суудалтай гэдгээрээ эрдэж, нэр дэвшигч зарлаж мөнгө үрэх хүсэлгүй, хүчтэй нэр дэвшигчийг дэмжих улс төрийн соёл гаргасныг үнэлэх хэрэгтэй болов уу.
 

МАХН-ын сонголт содон байж чадлаа


Хамгийн их хүлээлт үүс­гэж байж хуралдан, са­наанд оромгүй со­дон сонголт хийсэн нам бол МАХН байлаа. МАХН-аас Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­ших магадлалтай хүн бол Ч.Улаан гэж улс төр судлаачид болон хэв­лэл мэдээллийнхэн дүгнэж бай­сан.

Гэтэл бямба гарагт бүтэн өдрийн турш хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган 22.00 цаг хүртэл үргэлжилж, эцсийн шийдвэр нь эмэгтэй нэр дэвшигч байсан нь ёстой “гэнэтийн бэлэг” болж чадлаа.  МАХН энэ удаа аль нэг намтай эвсэхгүй, дангаараа сонгуульд оролцоно гэдэгт са­нал нэгдэж  эхний хэсэгт  Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нэ­рээ татсан бол сүүлийн санал ху­раалтад Л.Цог, Н.Удвал нар тунасан байна.  Цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Н.Уд­валыг намын бодлогоор дэмжсэн тул хурлын гишүүд га­раа өргөн дэмжжээ. Хурлын жи­рийн гишүүд дунд “МАН-тай хамтарч, Б.Бат-Эрдэнийг дэм­жье” гэсэн саналтай хүн цөөнгүй байжээ. Гэсэн ч намын бодлогыг дагах нь зүйтэй гэж үзээд Н.Удвалыг дэмжсэн бай­на. Өөрөөр хэлбэл, Н.Уд­вал Н.Энхбаяр, түүний эх­нэр О.Цолмон хатагтайн “таа­шаал”-д бүрэн нийцсэн уч­раас Ерөнхийлөгчид нэр дэв­шиж, асар их хүндэтгэлийг олж авлаа. Нийгэмд Н.Удвал Н.Энхбаярын төлөө үнэнчээр зүтгэсэн шагналаа авлаа гэх хардалт, шүүмжлэл байгаа ч нөгөө талаар чадалтай мундаг эмэгтэй МАН, АН-ыг саналыг хуваах нь мэдээж гэх магтаал ч дуулдаж байна.

Н.Энхбаярын эцсийн өрөг Н.Удвал гэж хэний ч санаанд буугаагүй нь тодорхой. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намын эв нэгд­лийн төлөө, цаашлаад намын дар­гатай тийм ч ойрхон ажил­лаагүй учраас нэр дэвших эрх авахгүй гэдэг нь тодорхой болсон. Харин МАХН-ын гишүүд Л.Цог даргад саналаа өгнө хэмээн өвөр зуураа ярилцаж бай­сан гэх. Гэсэн ч эцсийн шийд­вэр, эцсийн нүүдлийг Н.Энх­баяр хийжээ. Аль нэг намын нэр дэвшигчийг дэмжиж “жижиг” харагдах хүсэл МАХН-д байхгүй байжээ.  Тиймээс эрсдэлтэй ч гэсэн эмэгтэй нэр дэвшигч гаргаж нийгэмд нэр хүндээ дахин өсгөж чадлаа.

Үргэлжлэлийн энд дарж уншина уу