М-Ойл ШТС-ыг дээрэмджээ
2013/05/14
Өчигдөр буюу 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн БЗД-ийн XII хороонд байрлах М-Ойл шатахуун түгээх станцын ажилтнуудыг сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг гарчээ.
Нүүрэндээ хар баг өмссөн 20-25 орчим настай залуу ШТС-ын түгээгч эмэгтэйг зодож дарамтлан айлган сүрдүүлж сейфенд байсан гурван сая төгрөгийг дээрэмдэн оргон зугтсан байна. Опоогоор энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Зочин · 2013/05/15
humuusin amdral uneheer hetsuu bolod ene hiideg baih