МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж АН-ын зүгээс тус намд тавьсан хамтарсан Засгийн газар байгуулах талаар саналыг дэмжихээр шийдвэрлэжээ. Өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан АН,МАН-ын ажлын хэсгүүд ерөнхийдөө зөвшилцөлд хүрсэн гэсэн мэдээллийг өгсөн.

Өнөөдөр 13 цагаас товлогдсон МАН-ын 2-р бага хурлын үеэр АН-ын зүгээс парламентад суудалтай намуудад хандан, хамтарсан Засгийн газар байгуулах талаар санал хүргүүлсний дагуу МАН-ын Бага хурал эцэслэн шийдвэрлэх юм.