АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын эхээр Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийгбаривчилж, саатуулсан байна.  АТГ-аас түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан ч саяхан Зүүнхараа дахь Цагдан хорих ангид шилжүүлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалт явагдаж байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” гэлээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад саяхан Зүүнхараа дахь хорих ангийн Цагдан хорих хэсэгт шилжүүлсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн юм.

Архангай аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр АТГ-аас саатуулсан нь үнэн. Чухам ямар үндэслэлээр вэ гэдгийг бид мэдээгүй” гэлээ.

Ё.Баатарбилэг нь Архангай аймгийн Засаг дарга болохоос өмнө Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газарт нь дээгүүр алба хашиж байсан нэгэн. Мөн УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн итгэлтэй хүн хэмээн ярьдаг юм.