Н.Ганбямба: Чингэс бондын хүүнд 5 аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх мөнгийг өгнө
2014/11/30
УИХ-ын гишүүн эдийн засагч Н.Ганбямба МАН-ын нөхдөө АН-ынхантай нийлж нэгдэх хэрэггүй хэмээн Бага хурал дээрээ ятгаад дийлсэнгүй. Тэрээр “МАН засагт хамтраад хэрэггүй. Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдг шиг зарим нь 1,6 жилийн дараа амаа барих вий гэж эмээх юм.
Бид 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Зөвхөн хүүнд нь гэхэд таван аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх хэмжээний мөнгийг төлөх нь. Ч.Сайханбилэг сайд дахин 1 тэрбум ам.доллар авна гэх юм. Тэгвэл үүнийг нь таслан зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцохгүйгээр цааш явж болохгүй, Хямралын гарцаа тодорхойлоогүй байж хамтрах тухай ярьж таарахгүй” гэж байсан юм. Гэвч дээрээсээ "Засагт хамтар" гэдэг үүрэг авсан намын бага хурлын гишүүд түүний үгийг тоож ч сонссонгүй.
Өндөр болгох · 2014/12/01
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2014/12/01
Yag unen Demjij bna
Зочин · 2014/12/01
Mongol oron svvriiehenen