МИАТ  компани “Үндэсний агаарын тээвэрлэгч” гэх статустай болж, шинэхэн Бионг 767-300 ER онгоцоо хүлээн авлаа. Өмнөх удирдлагуудын балгаар бараг л сэхээнд орох шахсан МИАТ ХК-ийн сэргэн мандалтын үе эхэлж байгааг дуулгах  хүн ч цөөнгүй болж.
Гэтэл саяхнаас МИАТ-д албан тушаалын өрсөлдөөн хүчээ авчээ. Тэд УИХ-ын гишүүн асан МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Билэгсайханыг суудлаас нь унагаж, Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг зүтгүүлж байгаа юм байх.
Учир нь экс гишүүн С.Билэгсайхан гэх нөхөр гэнэт л агаарын тээврийн бодлого тодорхойлох үүрэг аван зөөлөн сэнтийд заларсан. Улс төрөөс нэлээд хэдэн жил ангид явсан тэрбээр МИАТ-д очингуутаа л МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг янз бүрийн хор найруулж эхэлсэн нэгэн. Бүр хэвлэлийнхний өмнө ч булайгаа дэлгэж, шившгээ тарьсан. Түүний энэ эрээ цээргүй авир МИАТ ХК-ийнханд таалагдахгүй байгаагаас дээрх халаа сэлгээний асуудал яригдах болж. Үүгээр ч үл барам С.Билэгсайханд салбараа мэдэхгүй намын томилгоо, шахааны хүн гэсэн нэрийг ч зүүлгээд авсан байх юм.
МИАТ 2020 он гэхэд бүс нутагтаа төдийгүй  олон улсад өрсөлдөх агаарын тээврийн хүчирхэг компани болох зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс тэдэнд оновчтой зөв менежментээр явах нь хамгийн чухал гэнэ. Үүний тулд С.Билэгсайханыг Ц.Батаар солих гэж байгаа талаар жиг жуг яриа гарчихаж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу