Н.Батбаярт хариуцлага тооцох ёс зүй Ёс зүйн дэд хороонд алга уу?
2014/12/08
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулган Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг албажуулах гэж цаг сунган хуралдсан. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр албаа өгсөндөө тэр үү, баасан ахын төрсөн байж таараад уусан уу бүү мэд нилээн халамцуу байсан. Үүгээр ч зогсохгүй спикертээ агсам согтуу тавьсан билээ. Энэ үйлдэл өнөөдрийг хүртэл шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд түүнд хариуцлага тооцох талаар УИХ-ын нэг ч гишүүн ам ангайхгүй байгаа нь сонин.
Тэгвэл УИХ-ын чуулганы танхимд хөлчүүрхсэн энэ үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн хоёр, албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Тодруулбал Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх гэж заасныг зөрчсөн байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүний энэхүү ёс бус үйлдлийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэх ёстой. Тэгтэл энэ асуудлыг өнөөдөр хүртэл авч хэлэлцэхгүй байгаа. Шалтгаанаа өнөөдөр энэ асуудлаар ямар нэгэн санал өргөдөл, гомдол ирээгүй. Нөгөө талаас УИХ-ын Ёс зүйн хорооны нийт гишүүдийн 2/3 нь хэлэлцэх санал гаргасан тохиолдолд хэлэлцдэг гэсэн үгээр тайлбарлаж байгаа. Хэрвээ тэд үнэхээр Ёс зүйтэй байса бол өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байх ёстой. Тэгтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын чуулганы танхимд хөлчүүрхсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярт хариуцлага тооцохгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд хувьд өөрийнхөө энэ үйлдлийг “Чи үлээлгэ л дээ. Дараа ах нь чамд ярилцлага өгье” гэх мэтээр тайлбарлахаас зайлсхийж гүйхээгээрээ сэтгүүлчдээс зугтаж байна.
Төрийн ордны олон хаалгаар согтуу хүн оруулдаггүй бөгөөд согтууруулах ундаа, цэцэг гэх мэтээр “илүү дутуу” зүйл оруулдаггүй. Харин энэхүү дэг журам нь халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүд болон тэдний туслахуудад хамааралгүй байдаг. Тойргийн сонгогчид ирсэн гээд өрөөндөө хатуу юм задалчихсан сууж байдаг. Заримынх нь өрөөнд өнгө өнгөөрөө төрөл бүрээрээ архи дарс өрөөтэй байдаг. УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч гэсэн Төрийн ордонд архи ууж болно, УИХ-ын чуулганд хөлчүүрхэж болно гэж бүрэн эрхэд нь заагаагүй л байлтай.
Монгол улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Н.Батбаярын хувьд сонгогч түмнээ үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлалт гуйх нь ёс зүй талаасаа зохих үйлдэл. Нөгөө талаас Монгол төрийг уландаа гишгэж ийнхүү хүндэтгэлгүй хандсандаа ичих учиртай. УИХ дахь АН-ын бүлэг ч гэсэн гишүүний агсам согтуу тавьсан үйлдлийг өөгшүүлэлгүйгээр бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж зохих хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ.
А.Баярмаа
түмний-1 · 2014/12/17
бүгд ************ хуралддаг болоод л энэ талаар ган хийхгүй байгаа юм бишүү асуудал үүсвэл бүгд хамрагдах гээд байгаа болохоор л нам гүм байгаа байлгүй дээ 76-нь хууль биш гишүүд сайдын асуудал мөнгөнд их санаа зовдог хүнэнцэрүүд дээ
Зочин · 2014/12/10
za ene tulitaraa *****iig uugshuuleh hereggui ta nar.ene yu hiij giiguulsiin umnuh zasagt...bondiin mungiig l solgoi zuvgui tsatsaj hani hamsaatan hamaatan sadandaa l taraaj idej uusan bh.uuruur mongold turd hiisen gavyagui ***** shd.
Зочин · 2014/12/09
beltreg Enhboldiin zasag unagaj, urbaj ***rbasand durgui hursendee 100 tataa l biz. TV-r garsan n Batbayr ****oos bish naad 76 chin hatuu helhed bugd l arhichin sh te!!!
Зочин · 2014/12/09
hurlaa shunu huralduulsan yum chini. 2. Unendee bondiin mungiig hotiin zamin ursgaliig ne*********ed ih anhaarsan shuudee. Zasgiin gazar buhleeree yarij baigaad l zamiin hudulguuniig saijruuhad zarcuulsan ni unen l dee. Gehdee yum hiisen l hunshuudee. Hiisen hunee goochlood yah gesen yum be?
Зочин · 2014/12/09
Улсын Их Хуралд ************ очиж оролцож байгаа нь үнэхээр дургүй хүрмээр байгаа юм даа.Төрийн нуруу түвшин байгаасаа гэж залбирдаг Монгол хүнд байж болохгүй үйлдэл шүү дээ
Зочин · 2014/12/09
shulaga nobsh vnen aimaar
Зочин · 2014/12/09
za yadagiin uneniig l helee biz. uunees dor ul hundetgesen zyul UIH d zunduu l bgaa shdee.
Зочин · 2014/12/09
агсам тавиагүй л байна шүү дээ.
Зочин · 2014/12/09
UIH-iin chuulgan deer ****** bgaa n songogchdoo ilted ul hundetgesen uildel
Зочин · 2014/12/09
Унэн л ярисан шуу дээ шударга хэлсэнээ гоочилохоо блье