Баян Еврей бенз унадаг
2013/05/22
Дээхнэ твиттерт нэгэн жиргээ олны анхаарлыг их татсан юм. Жиргэсэн аккаунтыг нь би санахгүй байна. “Хотын гудамжинд брэндийн цүнх үүрсэн бүсгүйчүүдээс хурга тэвэрсэн бүсгүй илүү сайхан харагдана” гэж.
Хүмүүс нэлээд та-лархалтай хүлээж авсан. “Яасан сайхан монголч ухаантай бүсгүй вэ, чи...”, “Үнэн шүү”, “Сайхан монгол бүсгүй байна даа”, “Брэндийн цүнхээр гангарсан хоосон толгойтнуудыг тоох хэрэггүй”, “Брэндийн боолууд зайлцгаа....” гэх зэргээр. Би ч бас тэр жиргээг “дж” хийж л орхисон. Гэхдээ түүнээс хойш бодоод л байгаа. Цүнхнийхээ оронд хурга тэврээд явж байвал яах бол. Хотын бүсгүйн хувьд ямар харагдах вэ. Нөгөө хурга нь зунгаг гаргана. Хувцас хунараа яах вэ. Дэвтэр, үзэг, будаг шунх, гар утас, ipad, түлхүүр, үнэртэй ус энэ тэрээ хаанаа хийнэ. Хурганы уут үүрээд дотор нь хургаа хийгээд явж болох л юм. Гэтэл өнөөх хөөрхөн хурга чинь майлж орилоод өвс нэхнэ ээ. Арайхийж ургуулж ядаж байгаа замын хажуугийн сааданд бэлчээж энэ тэр...
Хэдэн жилийн өмнө нэг найз маань шинэ Ланд авч уналаа. Гялгар уутаа ч бүрэн хуулж амжаагүй бөөн баяр хөөр баахан давхисандаг. Гэвч хэдэн сарын дараагаас өнөөх баяр хөөр нь салхинд хийсэх шиг алга болсон доо. Машин угаалгын газар ороход нь “Ланд унасны төлбөр” гэсэн шиг нэмж мөнгө нэхнэ. Нарантуул захын машины зогсоол дээр 30 минут тавиад гараад ирэхэд л үзүүртэй юмаар зураад хаячихаж. Замын хөдөлгөөнд оролцож яваад нэг машинтай шүргэлцчихэж. Цагдаа дуудчихаад зогсож байх хооронд хажуугаар нь гарах жолооч нарын зарим нь “Хөөе наад муу олигархаасаа ахиухан мөнгө салгаарай...”, “Новш оо чи мөнгөө төлөөрэй ”, “Та нар ард түмний мөнгийг идэж ханахгүй байна уу. Шоронд хийх юмсан” гэх зэргээр хашгирч хараасан гэнэ. Найз маань ямар юмаараа ард түмний мөнгийг идсэн олигархи байх вэ, япон машин оруулж ирж зардаг ченж л байхгүй юү. Сайхан машин унасныхаа горыг тэр ингэж амссан юм. Төд удалгүй өнөөхөө үгүй хийж орхисон доо...
Шиншила гэж хөөрхөн амьтан бий. Даанч амьдаар нь өвчөөд арьсаар нь баян авгай нарт зориулж гоёмсог дээл хийдэг. Шиншила болон булган дээлтнүүдийг зүхэх сэтгэлгээ энэ жилээс л манайд бий болж байна. Харин энэ бол зөв хандлага юм. Амьтныг зэрлэгээр хороож гоёлд хэрэглэхийг эсэргүүцэх хөдөлгөөн бол хүнлэг ёс, энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл. Харин үнэтэй машин унаж, брэндийн цүнх барьж, сайхан хувцасласан нэгийгээ үзэн ядаад байх нь гажиг сэтгэлгээний тодотгол, пролетари хүмүүжил юм. Одоогоос бараг 20-оод жилийн өмнө зах зээл дөнгөж эхэлж байхад гүзээтэй эрчүүдийг компанийн захирал гэж хүмүүс ойлгодог байж билээ. “Буяны тарга” ч гэж үг гарч байв. Дараахан нь гар утас барьсан нөхдийг баян гэж боддог байв. Харин өдгөө гүзээтэй тарган хүмүүсийг ядуу гэж ойлгох болж. “Юу олдсоноо ам руугаа чихэж байдаг хогийн сав шиг гар” гэж ярилцаж байна. Одоо гар утас барьсан хүн баяны тоонд орохгүй. Уншигч та манай тэрбумтан, баячуудаас тарган хүн байгаа эсэхийг хайгаарай. Цаг үеэ дагаад хүний үзэл бодол ийнхүү өөрчлөгдөн төлөвшиж байна. Тэгэхээр үнэтэй брэнд хэрэглэсэн хүнийг үзэн ядах биш хүндэтгэх хэрэгтэй биш үү. Тэд ажил хийсэн учраас, ажил нь амжилттай болдог учраас нэр төрөө дархалж хэрэглээнийхээ чанарыг өсгөж байгаа юм. Үүнийг бид эрүүлээр хүлээж авах ёстой. Өөрөө өөрийгөө үнэлдэг, тэр хэмжээгээрээ нэр төр, баялаг бүтээж чадсан хүмүүсээ ад үзэх биш бахархах хэрэгтэй билээ. Баян хөрөнгөлөг нэгнээ алж устгаад өмч хөрөнгийг нь дээрэмдэн хувааж авсан пролетариудаас бид өөр хүмүүс шүү дээ. Хэрэв боломж л олдвол хүн бүр баян чинээлэг болж, сайн сайхан чанартай эд зүйлийг хэрэглэхийг хүсдэг атлаа тэр баялагт хүрчихсэн хүнээ адлах муухай. Саяхандаа, нэг сэтгүүл уншиж байтал “Баян еврей бенз унадаг. Ядуу еврей “Би хэзээ ч герман машинд суухгүй” гэдэг” хэмээх өгүүлбэртэй таарсан юм. Ээ, энд л үнэн байх шиг санагдсан шүү.
Л.Мөнхбаясгалан
Зочин · 2013/05/23
Бичсэн зуйл чинь инээдтэй байна. Хун омоорох гээд оорийгоо эвгуй байда лд битгий оруулдаа сэтгуулчээ. Энэ нь унэтэй брэнд хэрэглэсэн, энэ нь дуурайма л гэдгийг яг тань шиг оорийгоо сэтгуулч гэж боддог гарууд бичдэг шуудээ. Туунээс биш жирийн ху******ст бол Тэр таны омоороод байгаа ху******сЛаатай хун лаагаа иднэ уу луувангаа иднэ уу хамаа юу байнаа гэдэг шиг сонин биш. Иймээс арай илуу оюунлаг мэдээ мэдээлэл олж бичиж байгаач гэмээр байна
Зочин · 2013/05/23
Kkkk setguulchee hi yumiig bitgii shuud utgaar ni huleej avaach olon dahin bod ugnii tsaana ug gej hurga tevercheed gar utas ipad gar utaa haana hiihuu zungaga garna savj unalaa kkkkkk yu bicheed b.gaagaa oilgoj b.na uu heleh ch ug alga yum sain unsh sain bod kkkk savj unahnee iim yaduu tolgoitoi b.j yaj setguulch hiideg b.na aaa heleh ug alga kkkkkkkkkkkkkkkkkk.......... Zungaga garna kkkkkkkkkkk chi ooo zungaga kkkkkkkkk
Зочин · 2013/05/23
Соёлтой, боловсон өөрийн чинь хэлдэгээр бренд хувцас өмсөж, үнэтэй жийп унасан бахархмаар сайхан хүмүүс бас байнаа байна. Гэхдээ таны өмөөрч буй эдгээр хүмүүс адил бусадтайгаа харьцуулахад цөөнх болно шүү. Би мөнгөтэй, би том машин унадаг гэх мэтийн эд хөрөнгөний зан гаргасан дээрэнгүй нөхдүүд захын уулзвараас эхлээд л харагдана гэдгийг та өөрөө ч анзаарах боломжтой. Хэн урсгал сөрдөг, хэн улаан гэрлээр ордог, хэн цагдаагийн өөдөөс том дугарч чаддаг вэ? Таксинийхан буюу халтуур хийгчид үлдсэн хэсэг нь жийп дотор бренд хувцасаар гангарсан нөхдүүд шүү дээ. Дийлэнх нь ийм байгаа болхоор таны дурьдсан жишээний сөрөг хандлагууд, ойлголтууд үүсэж байгаа. Хэн хэнийгээ буруутгах, өмөөрөхөд хэцүү. Гээндээ ч бий гоондоо ч бий.