Вьетнам засварын газар гэх нэртэй одоогоос хэдэн жилийн өмнө монголчууд танилцсан. Зүүн өмнөд Азийн ядуу буурай улсын иргэд Монголд ирж, амьдралаа сайжруулахаар ирэх болсоор даруй 10 гаруй жилийг ардаа үджээ.

Тэдний нэгээхэн хэсэг нь Вьетнамчууд. Вьетнамд бол авто засварын газрыг олж хараагүй талаараа энэ улс руу аялаад ирсэн нэгэн сэтгүүлч аян замын тэмдэглэлдээ дурьдсан байв. Харин монголд бол тэд “алтан гартай” засварчид. Яах вэ, монголчууд ч гэсэн тэ­дэн­тэй адил амьдралаа дээш­лүүлж, мөнгө хураахаар Со­лон­гос тэр­гүү­тэй гадны улс ор­­нуудыг зорьдог. Гэхдээ бид хаа­на ч оч­сон тухайн улс орны хуульд за­хирагдаж, гэм хоргүй амь­дар­даг юм.

Харин гадныхан тэр тусмаа хятад, солонгосчууд монголд бол эрх баригчдыг авлигаар угжиж, “Танай монголчууд хуулийг зөрчих гэж баталдаг биз дээ” хэмээн даапаалдаг. Одоо хятад, солонгосчуудын араас вьетнамчууд оржээ. Тэд хууль дүрмийг чандлан сахихын оронд охидыг хүчирхийлж, цагдаа нарыг нь доромжилж болдог гээд ойлгочихож. Үүний нэг жишээ нь вьетнамчууд 13 настай монгол охиныг хүчирхийлсэн гэх хэрэг. Гадаадын иргэдэд биеэ үнэлдэг охидын талаарх яриа хэдийнэ чихэнд дасал болчихож. Тэр ч бүү хэл барилгын хятадуудын цалинг нь буухыг хоног тоолон хүлээж байгаад шөнө очдог тухай ч ярьдаг. Тиймээс ч дуртайдаа очиж, хохирогч болчихоод дараа нь гомдол мэдүүлдэг хэмээн хууль хяналтын байгууллагынхан, иргэдийн хувьд ч адилхан тоомжиргүй ханддаг юм билээ. Гэхдээ энэ нь бас өрөөсгөл ойлголт байж болохыг баталсан хэрэг өнгөрсөн долоо хоногт задарч, олны анхааралд өртлөө.

Тодруулбал, цагдаагийн газарт авто засварын газар ажилладаг Вьетнам залуус бага насны охидыг садар самуунд уруу татдаг гэх хэргийн тухай мэдээлэл иржээ. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан” вьетнам авто засварын газар, мөн тус дүүргийн есдүгээр хороонд байрлах “Очиртооройт” авто засварын газар, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг этгээдүүдийг шалгасан байна. Иргэдээс ирсэн гомдолд дээрх шалгагдсан этгээдүүдэд монгол залуус ирж охидыг санал болгодог байна. Өөрөөр хэлбэл, хурдны морь шинжиж байгаа юм шиг тэдний нас, бие галбир, царай зүсээр нь үнэ хаялцуулдаг байжээ. Харин үнэ хаялцуулахаар авчирсан охидыг биеийг нь худалдах гэж байгаа биш амар хялбар ажил мэт ойлгуулж, хуурч авчирдаг байна. Тэдний авчирдаг байсан охидын ихэнх нь 13 орчим насныхан байдаг байжээ. Зарим үед тэднийг бараг хүчиндэж хүслээ хангачихаад мөнгө өгч хэн нэгэнд битгий хэлээрэй хэмээн аргалдаг байсан тухай эх сурвалж мэдээлж байна.

Энэ мэт үйлдлийг харсан иргэд гомдол гаргасан байна. Гэвч гэмт этгээдүүдийг хэрэг үйлд­сэн нь нотлогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэрэг хэрэгсэхгүй боллоо гээд зүгээр өнгөрч боломгүй. Хүмүүсийн нүдэн дээр өрнөж байгаа энэ хэргийг хэн гэгч урт гартай, том толгойтой этгээд хэрэгсэхгүй болгуулчихав. Тиймээс ч хэргийн талаар тодруулахаар Сүхбаатар дүүр­гийн есдүгээр хороог зори­лоо. Учир нь энд Вьетнам авто засварын газар олноороо байр­ладаг. Баянбүрдийн баруун талаар хойшоо өгслөө. Худалч хүнд бараг тав алхаад л Вьетнам авто засвар гэсэн хаяг. Аль ч газар үйлчлүүлэгч олонтой хөл хөдөлгөөнд дарагдсан байдалтай байх аж. Нэлээд дээшээ өгсч явтал машин угаана гэх хөдөлгөөнт зар буюу алчуур эргүүлэн зогсч байсан 40 орчим насны эрэгтэйгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Энд хэчнээн Вьетнам иргэн ажилладаг юм бэ?

-Хоёр Вьетнам байдаг.

-Энэ газар байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

-Хоёр жил болох гэж байна. Би энд бас ажилладаг юм. Одоо ажиллаж байгаа газраа өргөжүүлэхээр барилгынхаа давхарыг нэмж байгаа.

-Энэ хоёр хүн хаана амьдардаг юм бэ?

-Гэр нь энэ засварын газар шүү дээ.

-Янз бүрийн хүмүүс их ирдэг үү?

-Хүүхнүүд их ирдэг. Долоо хоногт гурав, дөрвөн удаа хүүхнүүд тогтмол ирнэ.

-Тэднийг хэн нэгэн зуучилдаг юм уу?

-Өөрсдөө л ирдэг юм.

-Монголчууд их зуучилж өгдөг гэсэн. Та зуучилж өгдөг юм биш биз дээ?

-Үгүй ээ. Гэхдээ чи зуучлуулах гэж байгаа юм уу, би асуугаад өгөх үү хэмээн нөгөө ах асуухад нь “тийм ээ” гэтэл цааш засварынхаа газар руу орлоо.

Удалгүй засварын газраас нөгөө ах гарч ирээд үүдэнд зогсч байсан микроны ард нуугдчихаад намайг дуудлаа. Нэлээд дээр зогсч байсан учир доошоо буух гээд явж байтал хажуу талын хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд яах гэж байгаа юм хэмээн нэлээд ууртай асуулаа. Удалгүй микроны ард нуугдаж байсан ах гарч ирэхэд тэр эмэгтэй эхнэр нь бололтой “Чи орооч, юугаа хийгээд зогсоод байгаа юм” хэмээн зандрав. Тэр хүн ч сандарсан бололтой “Авахгүй гэнэ. Чи одоо яв” хэмээн хэллээ. Хэрвээ энэ хүний эхнэр нь гарч ирээгүй бол аль эрт бүх зүйлээ тохирч, дотогш нэвтрэх боломжтой байлаа. Дээрх эрийн хувьд өмнө нь нэг бус удаа зуучилж өгч байсан гэдэг нь дээрх байдлаас харагдаж байсан юм. Хамгийн гол нь үндсэрхэг гэж цээжээ дэлдэн, бузар хэмээн эмэгтэйчүүд хэмээн чичилдэг монгол эрчүүд маань элэг нэгтнээ зарах гэж улайрч байгааг харах үнэхээр харамсалтай санагдаж байсан. Магадгүй эдгээр хүмүүсийг даврааж байгаа хүмүүс нь монголчууд өөрсдөө байхыг үгүйсгэхгүй. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэж үг бий.

Ингээд цааш алхвал дэн буудлууд Вьетнам авто засваруудын дэргэд байх аж. Мэдээж гэр хороолол дунд зочид буудал байх нь хэр ашигтай бол. Гэхдээ энд яагаад үйл ажиллагаагаа явуулаад болоод байна гэдэг нь сонирхол татаж байлаа. Тэгээд “Дэн буудал” гэх газрын хажуу талын айлын хүнээс хэр их хүн үйлчлүүлдэг бол янз бүрийн хууль бус үйлдэл гардаг эсэх талаар тодруулахад тэрбээр “Үйлчлүүлэгч олонтой байдаг газар. Энэ талын засварын газрын хүмүүс өдөр болгон орж байгаа харагддаг” гэсэн юм. Тэгэхээр Вьетнам авто засваруудын хажууд байгаа буудал болгон биеэ үнэлэгчдийн үүр уурхай болж, хууль бус үйлдэл энэ газруудад өдөр алгасалгүй гардаг гэдгийг баталж байна. Хэдэн жилийн өмнө нэг танил эмэгтэй маань цайны газарт зөөгч хийдэг байсан юм. Ойр хавьд нь үйлчилгээний газрууд олон байгаа болохоор янз бүрийн хүмүүс орж ирдэг тухай хэлж байв. Улмаар Вьетнам авто засварын “халтарууд” орчуулагчтайгаа орж ирэх бүрдээ бүсгүйг татаж, чангаадаг байсан гэнэ лээ. Ингээд тэвчээр нь алдарсан найз маань дээрх даварсан этгээдүүдэд тохирсог хариуг барьсныхаа төлөө ажилгүй болж байлаа.

ed80cf703c50e465original

Эх орондоо гуйлгачин байсан “халтар”-уудыг хэн давраагаад байна вэ

Хойноос ирээд хот минийх хотонд ирээд хонь минийх гэгчээр аашилж байгаа даварсан вьетнамчуудад хатуухан сануулга өгөх цаг нь иржээ. вьетнамчуудтай холбоотой гарсан энэ хэрэг анхных нь биш. Өмнө нь хар тамхи хэрэглэсэн үедээ танхайрсан, архи ууж, бусдын биед гэмтэл учруулсан гээд л цуварна. Анх вьетнамчуудыг монголд хөл тавих боломжийг олгосон хүн нь УИХ-д та бидний төлөөлөл болж, сонгогдсон эрхэм гишүүн…!! Түүний хувьд бүгдийнх нь эрүүл мэнд аюулгүй байдлыг нь хянаж, хариуцаж байдаг. Харин үүнийхээ хариуд олж байгаа орлогынх нь ихэнх хувийг халаасалдаг байна. Вьетнам улсын тухайд манай улсаас дор амьдралтай. Тус улсын иргэд манай улсад ажиллах гэж шөнийн бодол, өдрийн зүүд болдог тухай дээр дурьдсан. Өөрөөр хэлбэл, манай улсаас Солонгос Улсад очиж ажиллахаар дугаарлан зогсч байгаа залуус шиг. Тус улсад Монголд тав алхаад байдаг шиг Вьетнам авто засвар гэж хаа ч байхгүй.

Харин Монголд ирээд тэд машин засдаг мэргэжилтнүүд болж хувирдаг. Естой л нэг нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч л болж байгаа юм. Зөвхөн нэг хороонд байрлах Вьетнам авто завсарын газрын тухай өгүүлэхэд ийм байна. Үүний цаана байгаа бүх вьетнам авто засваруудад ямар хууль бус үйлдэл гарч байгааг таашгүй. Магадгүй энэ хүмүүсийн ард УИХ-ын эрхэм гишүүн… байгаа болохоор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон биз. Тэгэхээр хойноос ирээд хотонд орж “хуцсан ноход”-оос хэн охид, эмэгтэйчүүд, монголчуудаа хамгаалах вэ. Гадаадынхан гэхээрээ мөнгөтэй, мундаг хүмүүс биш. Ялангуяа Вьетнамаас монголыг зорьж байгаа хүмүүсийн хувьд “бурхны элч” бүр ч биш. Эх орондоо бол хэн ч биш, орох орон, оочих аягагүй тэднийг монголдоо бүү ингэж давраагаач. Хууль зөрчсөн бол “халтарууд”-ыг шууд нутаг буцаа. Хэрэв монголд ажиллаж, амьдрах хүсэлтэй байгаа бол хуульд захирагдаж сураг.

Г.Мянган