Киви хамтлагийн ахлагч, дуучин Уламбаяр буюу олны нэрлэдгээр Ука сүүлийн үед бие даан уран бүтээл хийх болсон. Энэ сарын 25-нд нээлтээ хийсэн “Хориотой загвар” киноны нэгэн дууг Ука  дуулсан байна.

Тэрбээр нээлтийн үйл ажиллагаанд  бэлтгэлгүй ямар нэг газраас шууд ирсэн ч аль хэдийн бэлэн болчихсон тайзнаа зогсож байхыг харсан олон түүнийг хэзээ хаана хувцасаа сольчихсон болохыг гайхширч байлаа.

“Би эгэл хүн Бусдаас өөр хүн” хэмээн тайзан дээр дуулсан Ука үнэхээр содон харагдаж байсан юм.

Дуучин Ука өөрийн гэсэн стиль, имиж, содон төрхтэй нэгэн.  Түүний шаргал үс нь илүү их тодотгодог. Дуучин бүсгүй үргэлж шинийг эрэлхийлж байдаг бөгөөд энэ удаа ч мөн түүний сонголт өвөрмөц байж чадлаа.






Я.Соёлоо