Д.Бямбасүрэн: Иргэд эхэс дээдэс шиг Солонгос явж эмчлүүлж чадахгүй
2015/03/03
Төрийн өмчит 20 аж ахуйн нэгжийг хувьчлах шийдвэр гарсан. Үүнд гуравдугаар шатлалын эмнэлгүүд багтсан байна.
Төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлах нь сайн зүйл биш, өнөөдөр цаг хугацаа нь биш гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байна. Тэрээр,
-Төр гэдэг сайн дурын урын сайханч биш. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, төр барьж байгаа улстөрийн нам гэж бий. Ард түмэндээ амлалт өгч төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ хэмээн байж төр барих эрхээ сонггогчдоос авдаг. Энэ хоёрыгоо эргээд харвал зүгээр. Эрүүл мэндийн салбар бизнесийн салбар биш. Нийгмийн үйлчилгээний амин чухал салбар. Эргээд харахад эмнэлгийн салбар ямар байна гэхээр ихэс дээдсүүд зоогийн газар хэсч яваад хордлого болохоороо Солонгос явлаа, зугаалж яваад чарганаас унахаараа Солонгос явлаа гээ гараад явчихдаг. Жирийн иргэд ямар нэг юм тохиолдоход Солонгос явуулдаг билүү, үгүй шүү. Монголчууд татвар төлдөг. Тэтгэврийн би гэхэд алх авлаа гэхэд 10 зүсэм талхны нэг зүсэм нь татварт явдаг. Энэ татварын мөнгийг хүн ардынхаа сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө татвараа төлдөг. Түүнээс энэ татварын мөнгийг зөвхөн эрх мэдэлтнүүдийн зугаа цэнгэлд зарцуулж болохгүй. Сүүлийн үед хараад байхад эрх баригчид хэн нэгэн баян хүний хэтэвчний зоргоор хууль, тогтоолоо өөрчилдөг, тал засч эхэлдэг. Миний бодлоор 2016 оны сонгууль ойртож байна. аль ч улстөрийн хүчин ард түмэндээ өгсөн амлалтаа эргээд хараасай.
Хувийн эмнэлгүүдийг өнөөдөр хар. Сайн муу, ор нэр төдий ч бий. Хамгийн гол нь үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. мөн үнэтэй эм тариагаа шахна. Зарим нь гадны эмнэлэгтэй хуйвалдаад эмчлүүлэгч шахах ажил хийж байхыг үгүйсгэхгүй. Төр жаахан ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байна гэдгээ ухаараад сайн ажиллах гээд оролдоод үзвэл яасан юм гэмээр байна гэв.
Зочин · 2015/03/04
BUH ZUILIIG EHNEES NI HAZAARGUI TAVISANII GAI
өндөр болгох нууц · 2015/03/04
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/04
Шөнжин жаргасан ******** өдөржин зовно оо гэж эрх мэдэлтэй байх үедээ улс эх орноо жаахан ч гэсэн өөд нь татсан бол одоо ингэж ам билүүдэж суухгүй дэ ядаж
Зочин · 2015/03/04
ene toriihon ugaaasaa balarsan shuu dee ireh songuuliar ****l oor namuud garch irne
Зочин · 2015/03/04
Iim saihan hugshchuudiinhee ugiig sonsmoor um