Ийм яриа олон хүнийг гайхшруулж байна. Учир нь  “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Таван толгойтой холбоотой асуудал үүссэний дараа гэнэтхэн алга болж, түүүнийг оргон зайлсан гэдэг таамаглал хаа сайгүй өрнөөд байна. 

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас хорьсон. Түүнийг хорих болсон шалтгаан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн  хүргэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд их хэмжээний мөнгө гаргаж өгсөнтэй холбоотой. Эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер өгсөн нь баригдаж хэл ам татлаж эхэлсэн. Нэгэнт авах гэсэн тендер нь бүтэлгүйтсний дараа  Г.Дэнзэнгийн эхнэр шүүхэд хандаж, “Эрдэнэс таван толгой” компани  "Говь Повер" компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан нэр зүүж, тэдэнд  4.6 тэрбум төгрөгийг олгосон нь батлагдсан бөгөөд  үүнийхээ төлөө Я.Батсуурийг өнөөдөр ШШЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байна. Харин “Эрдэнэс таван толгой” компаниас мөнгө салгах гэж улаарч байсан  Ерөнхий сайдын хүргэн өнөөдөр зугатаж алга боллоо гэсэн хардлага хаа сайгүй гарч байгаа бөгөөд Г.Дэнзэнгийн хувьд хадам ах нь Ерөнхий сайдаас мултарсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас түүнд одоо Н.Алтанхуяг хэрэггүй болсон гэж олон хүн ярьж байгаа юм. Үнэндээ ч Н.Алтанхуяг өнөөдрийг хүртэл Г.Дэнзэнг хамгаалж, харин Г.Дэнзэн түүнийг үгүйсгэсээр ирсэн гэдгийг хэвлэлийн мэдээллүүд батлаад өгнө. 

Хадам ахын сэтгэл хүргэн хүүгийн хатуу үг

Н.Алтанхуяг “Би анх цуг багшилж байсан найзаасаа бүр 2006 онд  тооцоо, тоонд сайн хүүхэд олж өгөөч гэхэд, Дэнзэнг надад улсын  математикийн олимпиадад гуравдугаар байр эзэлж  байсан хүү гэж санал болгосон.  Тэгээд миний туслахаас зөвлөх хүртэл хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л нэг залуу” хэмээн Г.Дэнзэнг өмөөрч байсан удаатай. Харин өнөөх тоонд сайн хүү нь “Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамаатан садны, гэр бүлийн харилцаа байхгүй юм уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд 

-Гүтгэлэгийн шинжтэй зүйл л яваад байна. Дахин хэлэхэд тийм зүйл байхгүй хэмээн ярьж байлаа. Удалгүй би Ерөнхий сайдын дүүтэй гэрлээгүй. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Зүгээр л хамтран амьдарч байгаа. Тиймээс би ашиг сонирхлын хууль зөрчөөгүй " хэмээн хээв нэг ярьж байлаа. 

Хүргэн хүүдээ өндөр цалин өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэл аманд өртөж, нэрийг нь баахан муу зүйлтэй хутгасан хүргэнээ Засгийн газрын дэд даргаас мултарсны дараа ажилгүй байлгахыг хүссэнгүй. Түүнтэй гэрээ байгуулж, Засгийн газартай гэрээ байгуулж, Контрактор гэдэг ажил өгчээ. Энэхүү гэрээг Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар Г.Дэнзэнд сар бүр үндсэн цалин болох 1 сая 975 мянга төгрөг өгөхөөр заажээ.Үүн дээр нэмж онцгой байдлын нэмэгдэл хэмээн үндсэн цалингийн 30 хувийг нэмж төлөхөөр тусгажээ.Г.Дэнзэнтэй байгуулсан 2014 оны наймдугаар сарын 18-ны гэрээг нэг жилийн хугацаанд мөрдөх юм байна.Тэгэхээр гэрээний хугацаа дуусаагүй учир Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ч Г.Дэнзэн дөрвөн төрлийн “зөвлөх үйлчилгээ” үзүүлж байгаа байгаа бөгөөд түүний нийт цалин 2,4 сая төгрөг болдог байжээ.