Р.Амаржаргалын санааг зовоож буй ”Стандбай”-ыг Ч.Сайханбилэг авахыг хүсч байна
2015/03/04
Стандбай гэдэг нэршлийг “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар гарч ирсэн цагаас хойш нэлээдгүй сонслоо.
Эхэндээ хямралаас гарахын тулд "Стандбай" зэрэг манай улсын эдийн засгийг сайжруулж чадах хөтөлбөрүүдийг судалж үзнэ гэж ярьсан. Төд удалгүй улс төрийн хүрээнийхэн дунд уг хөтөлбөрийг авах нь гэдэг цуурхал тарсан. Харин дараа нь баталгаажуулах мэт Ерөнхий сайд ОУВС-ын Кристин Лагардад хандан "Манайд ирж ажиллаач" гэсэн утгатай захидал явуулсан.
Түүний хүсэлтийг цаадуул нь ч нааштай хүлээн авч өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирж ажиллаад буцсан. Үйл явц өдийг хүртэл нэг иймэрхүү шат дараалалтайгаар үргэлжиллээ. Харин өчигдөрхөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэвлэлд ярилцлага өгөхдөө манай улсыг Стандбай хөтөлбөрийг авахаар болсон гэдгийг илэрхийлжээ. Өөрөө үүнд их санаа зовж байгаагаа хэлсэн байна. Түүний хэлж буйгаар ОУВС-тай хамтарч ажиллах эсэхийг шийдэх эрх нь Засгийн газарт байдаг гэнэ. Засгийн газар, Сангийн яам Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээлэл дээрээ энэ тухайгаа бичсэн байна. Тодруулбал тэрээр “Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой нэгдүгээр улирлын Сангийн яамны мэдээг харсан. Зардал талдаа 15-20 хувийн дутагдалтай яваа. Санхүүжилт тэр хэмжээгээр хийгдээгүй хэрэг. Орлогын гүйцэтгэл ч мөн 20 орчим хувиар дутуу байна. Ер нь өнгөрсөн оны төгсгөлд байсан эдийн засгийн хандлага тэр чигтээ байна. Дээрдсэн юм харагдахгүй байгаа. Санаа зовоож байгаа нэг асуудал бий. Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарч нэг хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх шиг байгаа юм. Тэрний сценарийг харахаар жаахан гунигтай, гунигтай юм бий. Тэнд, эдийн засгийн өсөлтөө бууруулж, үнийн өсөлтөө өсгөж тооцчихож байгаа юм. Зардлыг 30 хувь гэж бидний тооцож байсныг бүр багасгаад 26 хувь болтол бууруулна гэсэн байна. Нэлээд хатуухан арга хэмжээнүүд төлөвлөсөн байна лээ шүү. Хэдийгээр Төвбанк уг хөтөлбөрийг авахыг дэмжихгүй байгаа гэж сонсогдсон. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч чинь хувирамтгай нөхөр шүү дээ” гэжээ. Энэ бүгдээс харахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрынхан яалт ч үгүй ОУВС-тай хамтарч ажиллахаар болсон гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
“Стандбай” гэх дотоод бодлогоо хазаарлуулсан хөтөлбөрийг авах болсон тухайгаа ЗГ тун ойрын хугацаанд буюу хаврын чуулгантай зэрэгцүүлэн олон нийтэд мэдээлж магадгүй гэсэн таамаг ч явж байна.
Бусдаас хөнгөлөлттэй зээл тусламж авах гэж байхад юундаа ингэж эсэргүүцээд байгаа юм бэ гэж зарим нөхдүүд сэтгэж буй байх. Тэгвэл “Стандбай” гэдэг нь ОУВС гэдэг бол нэг ёсондоо өрнөдийн өндөр хөгжилтэй капиталист орнуудын үүсгэн байгуулсан эдийн засгийн маш хүчирхэг "аюулт зэвсэг". Тус байгууллагыг үндэстэн дамнасан томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар ажилладаг. Стандбай хөтөлбөрийг ОУВС-гаас манайх шиг улс орон нь өрөнд баригдсан, улстөрчид нь хувиа бодсон, иргэд нь ядууралд автсан улс орнуудад өгдөг. Тэд стандбай хөтөлбөрөө ерөнхий хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь улс орон нь дампуурсан орнуудад өгдөг бол нөгөөдөхийг нь манайх шиг байгалийн баялагтай, эдийн засаг нь уналтад орсон улсад өгдөг юм. Ер нь бодлогоор эдийн засгийг нь дампууруулж байгаад өөрсдийн ноёрхолоо тогтоодог. ОУВС-гаас маш тодорхой болзолуудыг тавьдаг. Зээлийн авахын тулд бид төсөв, мөнгөний бодлогоо ОУВС-ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхэлнэ. Жишээлбэл иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд нөгөө хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд орно. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого барихыг үүрэг болгоно.
Дампуурлын ирмэг дээр ирээд буй эдийн засгийг сайжруулахын тулд Н.Алтанхуягийн засгийг тарааж оронд нь нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэх уриатай Ч.Сайханбилэгийн "бүдүүн" засгийг байгуулсан. Гэвч яг үнэндээ өнөөдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд өөрчлөгдсөн, сайжирсан зүйл чимхийн төдий ч алга. Үүнийг статситик тоонууд хэлээд өгөх биз. Бүр сүүлдээ өөрөө чадахгүй болохоороо гадныханаас тусламж гуйсаар явна.
Улстөрчдөөс авахуулах эдийн засгийн гүн гүнзгий мэдлэгтэй олон хүн энэ хөтөлбөрийг дэмий гэж ярьсаар байгаа. Товчоор хэлбэл бид олон улсын төвшин дэх бие даасан бодлогоо алдана л гэсэн үг. Цаашид үйл явц хэрхэн өрнөхийг харж суухаас өөр жим алга даа.

Зочин · 2015/03/05
msh ayultai uedee yvj bna daa irged mini eh orondoo hairtai ev eytei baitsgagaarai daa saihan tsag irneeee.
Дэнзэнг оргуулжээ · 2015/03/05
Ерөнхий сайд Сайханбилиг 2,5 сая төгрөгийн цалинтайгаар зөвлөхөөрөө ажиллуулж байгаад оргуулж байгаа юм. Эд ингэж улсын мөнгийг иддэг байхгүй юу. Оргуулсаныхаа шанд хэдэн тэрбумыг цаагуураа авдаг. Ер нь энэ Сайханбилиг гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг, тун аюултай этгээд. Жишээ нь, тэр Баярцогт байна. Монгол АН, МАН-ын улс төрчдөөс с********гүй бол хэзээ ч өөдлөхгүй. Хөдөөнөөс орж ирсэн юмнууд энэ хоёр намаас өөр намд саналаа өгөхөгүй. Тэгэхээр монголчууд ингээд идүүлж байх тавилантай юм байхаа даа.
Зочин · 2015/03/05
Энэ Засгийн газрыг татан буулгаяа ард иргэд, эрхэм гишүүдээ. Одоо улс орон, ард иргэдээ доромжилж ханалаа шүү дээ. Монгол эрдэмтэд, эдийн засагчдаас үл хайхансан Засгийн газраас бид яах юм бэ.