Г.Дэнзэн Монголоос явжээ
2015/03/04
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, цагдан хориод байна. Түүнийг саатуулсан даруйдаа сэжигтнээр тооцож, хорих хугацааг 14 хоногоор сунгаад байгаа юм. Я.Батсуурийг шалгах болсон үндэслэл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд сууж байсан Г.Дэнзэнгийн хэрэгтээ холбоотой.
Г.Дэнзэн нь өөрийн эзэмшлийн гэгдэх “Говь повер” компанид эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлсэн 4.65 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт шалгагдаж байсан юм.
Г.Дэнзэн нь гэр бүлийнхээ хамтаар гадаад руу явсан болох нь тодорхой болжээ. Хэдийгээр Г.Дэнзэнг хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан аж. Мөн улсын хилээр гаргахгүй байх шийдвэр ч гараагүй байсан юм байна. Тиймээс Г.Дэнзэнгийн хилээр гарах нээлттэй байсан учраас ийнхүү гэр бүлийн хамтаар хил нэвтрээд байгаа аж.
Гол буруутан нь · 2015/03/07
Хамгийн гол буруутан нь Н.Алтанхуяг, Сайханбилиг нар шүү дээ. Дэнзэнгийн идсэн мөнгийг тэд цаагуураа хувааж байгаа даа. Сайханбилигийн хувьд шалгах ********длагатай байж магадгүй. Алтанхуягийн хувьд шалгах ********длагагүй. Тэр бол батагаатай ийм юманд **********лдсан байгаа.
Зочин · 2015/03/05
Сонин байна. Гэмт хэрэгтэнээ гаргаад дараа нь хаачив гэдэг ямар учиртай юм бэ? АН ынхан ч улаан цайм иддэг болжээ. Тэр их мөнгийг луйвардаад гарлаа. Гаргасан хойно нь орилоод байх хэрэг алга. Гарч байгааг манай хуулийнхан мэдэж л байСАН
Зочин · 2015/03/05
uhej dald orooroi denzen
Зочин · 2015/03/05
Монгол Төрийг туйлын зальжин,ичих нүүргүй улаан луйвйрчин хүнд атгуулж байсан нь ямар эмэгнэлтэй вэ? Энэ Норовын Алтанхуяг гэгч зальхай этгээд АН-ынхаа нэрийг шороотой **********ж хаяад,монголын ард түмнийг минь элгээр нь хэвтүүллээ.Төрийн 4,6 тэрбум төгрөг завшуулах бололцоо хүргэн дүүдээ гаргаж өгөөд хил давуулан оргуулсан байна шүү дээ.Монголын түүхэнд ийм бузар булай хэрэг урьд өмнө гарч байв уу...: өөрөө одоо шоронгийн хаалга татвал таарна.
Сайханбилиг буруутай · 2015/03/05
Ерөнхий сайд Сайханбилиг 2,5 сая төгрөгийн цалинтайгаар зөвлөхөөрөө ажиллуулж байгаад оргуулж байгаа юм. Эд ингэж улсын мөнгийг иддэг байхгүй юу. Оргуулсаныхаа шанд хэдэн тэрбумыг цаагуураа авдаг. Ер нь энэ Сайханбилиг гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг, тун аюултай этгээд. Жишээ нь, тэр Баярцогт байна. Монгол АН, МАН-ын улс төрчдөөс с********гүй бол хэзээ ч өөдлөхгүй. Хөдөөнөөс орж ирсэн юмнууд энэ хоёр намаас өөр намд саналаа өгөхөгүй. Тэгэхээр монголчууд ингээд идүүлж байх тавилантай юм байхаа даа.
өндөр болгох нууц · 2015/03/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮