Баабар “ховч хар” гэж Л.Пүрэвсүрэнг хэлсэн үү
2015/03/05
Нийтлэлч Баабар Б.Батбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотойгоор нэгэн нийтлэл бичсэн. Тэгвэл Баабарын нийтлэлд дурдагдсан “ховч хар” гэж хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд өрнөсөн юм. Тэрбээр нийтэлдээ “Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрлөхийн авьяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа” хэмээн бичжээ.
Түүнчлэн “Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл. Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхтэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-т мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” хэмээн нэлээд хатуухан бичжээ.
Ийнхүү нийтлэлч Баабарын нийтлэлд “ховч хар” хэмээн бичигдсэн эрхмийг хэн болох тухай асуулт өрнөж байгаа тухай дурдсан. Тэгвэл Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Пүрэвсүрэнг гэх хүн олон байна. Учир нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр ийм үйл явдал болсон нь үнэн аж. Түүгээч зогсохгүй халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг юм. Ерөнхийдөө Баабарын “тодорхойлолт”-той тохирч байгаа нь ч Л.Пүрэвсүрэн сайд. Энэ талаар цахим ертөнцөд ч жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Л.Пүрэвсүрэн сайдыг ийм хүн гэж санаагүй”, Гадаад хэргийн яамны олон хүн хэлж байна, эхлээд үнэмшсэнгүй”,”ховч хар гэдэг нь мөн гэнэ” гэх зэргээр жиргэцгээсэн.
Харин нийтлэлч Баабар өмнөх сайд Л.Болдтой дотно нөхөрлөдөгтөө түүнийг өмөөрч дээрх үгсийг бичээгүй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Пүрэвсүрэн хувийн асуудлаас болж маргалдсан аж. Тиймдээ ч ийнхүү “ховч хар” хэмээн бичсэн байх гэсэн мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн энэ асуудалд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын нэр ч байгаа юм. Б.Болдбаатар АН-ын “Зүүн хойд Ази” фракцийнх. Өөрөөр хэлбэл, өмнөх сайд Л.Болд, Баабар нарын фракцийнх гэсэн үг. Харин түүнийг Л.Пүрэвсүрэн явуулахыг хүссэнд Баабар эгдүүцэж, нийтлэлдээ “ховч хар” хэмээн түүхийг нь бичсэн гэх хардлага ч байна. Б.Болдбаатарын тухайд өмнө нь Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнчлэн 1996-1997 онд МСДН-ын ХЭГ-т нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Иймээс фракци хоорондын зөрчилтэй АН-ынхан энэ удаа ч бас хоорондоо асуудал үүсгэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
П.ТУУЛ

Зочин · 2015/03/09
Ховч хар гэж үнэн хэлжээ. Гэж БОЛД мэргэжлийн бус ямарч хэрэггүй хүмүүсийг авсан нь үнэн ч хариуцлагагүй хүмүүстэй хариуцлага харин тооцож чадаж байсан юм шүү.
Пүрэвсүрэн илүү · 2015/03/07
Баабар үргэлж арын хаалганы үүднээс ханддаг учраас ингээд байгаа болохоос Пүрэвсүрэн чинь дипломатын мэргэжлийн хүн байхгүй юу. Өмнө нь Гадаад харилцааны сайд хийж байсан Лу.Болд бол дэргэд нь сайн дурын уран сайханч. Улс төрийн тоглоомчин. Яаманд сайд хийж байхдаа танил талаар ********ан хэрэггүй хүмүүсийг авчихсан. Тэднээс нь с******** гэж Пүрэвсүрэн махаа идэж байна. Гэтэл Лу.Болдын гарын хүн болох Баабар хэзээний долигонуур зангаараа Пүрэвсүрэн рүү боргож эхэллээ.
Зочин · 2015/03/06
БАТБАЯР буюу "Баабар" энэ хүн өөрийнхөө өмнө нь яаж ********ирч явсан, яаж балайтаж байсан явдлаа эргэж санах ухаан ер нь алга юм. Мах боловсруулах комбинат "МБК"-д ажилах үеийнхээ пропускийг нэгэн газар****************тарьж хураалгахдаа зургаа хуулж аваад, би Мод боловсруулах комбинат "МБК"-д ажилладаг. Намайг олохыг чинь харнаа гэсэн түүхтэй. Тэгээд одоо хамгийн шударга, хамгийн өөгүй "Өндөг" шиг хүн болж "ТӨРӨЛ АРИЛЖИХ" гэж байх юм даа.. Баабар Монгол улсад их гай болж байгаа мэддэггүй бололтой. Төрийн өмчийн хорооны дарга байгаад хэрэгт орох үедээ... Сайнгийн яамны сайд байхдаа ч.....????
Лу.Болдод доль · 2015/03/06
Үнэн, үнэн. "Баабар ч өөрөө" гэдэгт үнэн бичиж. Одоо Лу.Болдод нүгэлтэй долигонодог. Гэхдээ энэ хоёр олон н**********р холбогдсон л доо. Ер нь нүүрэн дээрээ шударга ч амьдрах аргаараа шударга бус хүн юм аа. Ер нь гадарлагдаад байх болж.
Баабар ч өөрөө · 2015/03/06
Баабар ч өөрөө бас зусар эр шүү дээ. Хэн албан ту******лд очно түүнийг найзаа гэж зарлана. Түүнийг амин хувьдаа ашиглана. Мөнгө, эрх мэдэл хоёртой хүнд нугасгүй тал за******г нэгэн дээ. Энд бичигдсэн зүйлс ч үнэн байна. Болдбаатар бол Баабарын жинхэнэ гарын хүн. Бос гэсэн газар нь босож, суу гэсэн газар сууж явдаг хүн гэдгийг бүгд мэднэ. Ер нь Баабар Монгол улсад их гай болж байнаа. Төрийн өмчийн хорооны дарга байгаад хэрэгт орох үедээ Цэцэд очоод нуугдчихсан Сугарт нэг хэсэг хчнээн долигонов. Баабар тэр зэргийн амьтанд зүгээр зусардана гэж байхгүй. Заавал ашиг гаргаад нэг хэсэг тал зассан байж таарна. С.Баярыг найзаа гээд зарлаад байсан. Нөгөөдөх нь тулхтай юм болохоор нэг их тоогоогүй. Тэр ч бүү хэл, Баабарыг шляп өмсчихөөрөө мөөг шиг болчихдог гээд олон хүнийг инээлгэж байсан хүн. Баабар Элбэгээгийн анхааралд өртчих санаатай ил далд бичвэр зохиоогоод байдаг. Нөгөөдөх нь хааяа нэг өөдөөс харж инээж урам өгдөг. Ингэж инээхэд нь Баабарын баярлах гэж яанаа. Энэ мэтчилэн ил далд хүнд тал засаж хоосон ****** зөөх талдаа гарамгай хүн дээ Баабар. Хүмүүс хэрүүлчээс нь залхдаг байх. Гадаадынхны хөл гар болж хоосон дүрэмдэж их бичсэн дээ. Худлаа мэдэмхийрнэ. Яг тэр сэдвээр нь бичсэн олон хүн инээж байхыг нь харсан. Энд бичсэнийг Баабарыг мэддэг бүх хүн зөвшөөрнө. Харин залуучууд болохоор мэдэхгүй болохоороо ********ан хараасан коммент бичих биз. Гэхдээ Баабар бичсэн болгон нь баримт болж үлдэж буйг ойлгох хэрэгтэй. Мөд аюултай байдалд орох хүн дээ. Ядаж л худал дүгнэж, бичдэг нь ил болж ёстой нэг амьпрах аргагүй болно доо.
Ganaa · 2015/03/06
Purevsuren 1973-1983 ond Govi-Altain 10 jild surch bsan. Tasarhai onts surlagatan baisniig ni medeh yum bna.