Дорнодын АН-ынхны дотоод хагарал Засаг дарга С.Ганбатыг огцроход хүргэв үү
2015/03/18
Дорнод аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар Засаг дарга С.Ганбатыг огцруулсан бөгөөд энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Зоригтбаатар “Засаг дарга С.Ганбат хууль зөрчсөн үйлдэл удаа дараа хийсэн учир ийн шийдвэр гаргахад хүрсэн. Аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга зэрэг гаруудын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчит газрыг ИТХ-аар хэлэлцүүлэлгүй олгосон нь тогтоогдсон байгаа. Аймгийн төвийн хамгийн чухал газар болох Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн эзэмшүүлсэн. Мөн аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн. Засаг дарга С.Ганбатыг огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлнэ” хэмээн ярьсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл бодит байдалд юу болсон талаар хүргэе. С.Ганбатыг огцруулах асуудлыг ИТХ-ын хэлэлцэж, ил санал хураалт явуулахад 28 төлөөлөгчийн 18 нь Засаг дарга С.Ганбатыг огцруулах саналыг өгчээ. Улмаар хуралдаанаас гарсан шийдвэрийг ИТХ-ын дарга уншиж танилцуулан, Ерөнхий сайдад өргөн мэдүүлж буйг зарласан байна. Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга С.Ганбатыг Төрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239-р тушаалын хавсралтын 2,3-р заалтыг тус тус зөрчсөн тул огцрох ёстой гэж үзжээ. Улмаар хууль ёсоор засаг даргын үүргийг орлогч дарга М.Бадамсүрэнд түр шилжүүлсэн байна.
Харин С.Ганбат болон АН-ын бүлгийнхэн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, дээрх үндэслэлийг хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн байна. Уг нь АН-ын хувьд ИТХ-д боломжийн суудалтай ч дотроо хоёр хуваагдчихаад байгаа тул ийнхүү намаасаа сонгогдсон Засаг даргыг авч үлдэж чадаагүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Ийнхүү Дорнодын АН-ынхны дотоод хагарал Засаг даргаа огцруулахад хүрсэн бололтой.
С.НАРАН

Зочин · 2015/03/19
ardchilsan nam bur ***** boljee. ugaasaa ch iim bsan yum uu...
Зочин · 2015/03/19
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй