Автомашин ачиж тээвэрлэх шинэ журам боловсруулжээ
2015/04/04
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт Нийслэлээс гаргасан журмын дагуу автомашин ачиж тээвэрлэх, дугуй түгжих үйл ажиллагааг хувийн аж ахуйн нэгжүүд зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Улмаар энэ дагуу Нийслэлийн Засга дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн бусад удирдлагуудыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Харин энэ асуудлаар НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, НЗДТГ-ын Хууль эрх зүйн газрын дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр тайлбар хийлээ.
Мөн хуралдааны үеэр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ыг боловсруулсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадрал танилцууллаа.
Энэ журамд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн байрны гадаа автомашины зогсоолгүйн улмаас үйлчлүүлэгчийн автомашиныг ачсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг төлнө гэж заасан нь сонирхол татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгж гаднаа зогсоолгүй, зогсоол нь хүрэлцээгүйн улмаас үйлчлүүлэгч нь автомашинаа ачуулсан бол төлбөрийн 50 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгж төлөх зохицуулалтыг тусгаж өгчээ.
Харин энэхүү заалтын тухайд НИТХ-ын дарга Д.Баттулга “Өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллагуудад зогсоол хүрэлцээгүйн улмаас иргэд авто замын нэгдүгээр эгнээд тээврийн хэрэгслээ байршуулах зөрчил үүсч байгаа. Энэ заалтаар бол жишээ нь Хангардийн холбогдох албан тушаалтантай уулзахаар ирсэн иргэд Чингисийн талбайд тээврийн хэрэгслээ тавина. Тэгээд ороод дарга нарыг хүлээн тэд нар нь хурал зөвлөгөөнтэй гээд 30 минут, нэг цаг хүлээхэд тухайн иргэний авто машиныг ачаад аваад явчихна. За тэгээд тэр ачуулсан мөнгийг нь хотын захиргаа төлнө. Энэ байдал яам тамгын газарт ч мөн адил байна” гэлээ.
Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадрал “Тэрхүү зогсоолуудыг гаргах үүрэгтэй болгоё. Түүнчлэн боломжтой газруудад нь албан ёсоор зам дээр нь хэвтээ тэмдэглэгээ хийн тухайн газраас тээврийн хэрэгслийг ачдаггүй цагийн хуваарьтай байхаар зааж өгч байгаа” хэмээн тайлбарласан юм.
Автомашин ачиж тээвэрлэх журамд төлбөрийг мөн зааж өгсөн байна. Бага оврын машин 60 мянган төгрөг, жийп маркийн автомашин 70 мянган төгрөг том оврын автомашиныг ачиж тээвэрлэсэн бол 110 мянган төгрөгийг эзэмшигч өмчлөгч нь төлнө гэсэн хэсгийг оруулсан.
ШӨХТГ-аас Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж байна хэмээн мэдэгдээд байгаа.
Энэхүү асуудлын хүрээнд Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож дараах тайлбарыг өгсөн юм. “2005 оны Хууль зүйн сайдын 94 дүгээр тушаалаар гарсан журмаар тухайн тээвэрлэгч, ачигч зөөгч автомашинууд зах зээлд нийцүүлэн өөрсдөө үнээ тогтооно гэж гарсан. Түүний дараа 2007 онд энэхүү журамд нэмэлт өөрчлөлт орж өмнөх заалтыг өөрчлөн ЦЕГ-ын даргын тушаалаар үнийг тогтооно гэж заасан. Өнөөдрийн мөрдөж байгаа буюу 2014 онд гарсан А218 тушаал дээр үнэтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй үнэ тогтоох эрхийг аймаг, нийслэлд нь өгсөн тушаал гарсан” гэв.
Автомашиныг ачиж тээвэрлэх үйл ажиллагааг хууль бус гэж ШӨХТГ-аас мэдэгдэж, өчигдөр нийслэлийн удирдлагуудыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Харин нийслэлийн удирдлагууд хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бид зүгээр л очоод машин түгжье, зөөж тээвэрлэе гэж яриагүй. Хууль зүйн сайдын тогтоол шийдвэр байна хэрэгжүүлээч ээ гэж шаардсан. Өнөөдөр энэхүү ажлын үр дүн харагдаж байгаа. Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш иргэд дураараа тээврийн хэрэгслээ хаа хамаагүй тавьж чадахаа больсон. Үр дүн нь илт харагдаж байгаа ажлыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хууль бус хэмээн мэдэгдэн иргэдийг мөнгө эргүүлэн ав гэж үймүүлж байгааг би улс төр хийж байна л гэж харж байна. Тэд надаар улс төр хийн тушаал дэвшдэг мода дэлгэрүүлж байгаа шүү дээ” хэмээв.
Ачиж тээвэрлэж журамд энэ үйл ажиллагааг явуулах аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, жолоочийн эрх үүрэг зэргийг нарийвчлан зааж, ачиж байгаа техникийн шаардлагыг ч гэсэн тусгаж өгсөн байна. Түүнчлэн одоо ачиж журамлах үйл ажиллагаа эрхэлж байгаа 14 байгууллагын эрхийг цуцалж, ахин сонгон шалгаруулалт явуулах юм байна.

СаналЗочин · 2015/04/06
Бат үүл даргаа, битгий ухараад байгаа чээ. Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээд таьсан машиныг ач, харин түргэн шуурхай ач. нэг журам, дүрэм, гарчихаад хэдхэн хоноод, хэн нэгэн хүний хэлсэн үгнээс болж өөрчлөөд байх ********длагагүй. Дүрэм зөрчсөн этгээд хариуцлага хүлээд байх өстой. Хүүхдээ машиндаа орхидог нь бас л зөрчил учир хүүхдээ орхисон этгээдийг торно.
Зочин · 2015/04/06
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

Зочин · 2015/04/05
хотын удирдалага албаар зогсоол гаргахгүй хүний түрийвч ухах гэж байгаа юм
Зочин · 2015/04/05
Бадамжунай Энхболд М нараар зогсоол бариулчихаад машиныг маань ачвал болно
Зочин · 2015/04/05
ene biznesee hotiin udirdalguud zogsoohgui bol jolooch nar temtseh heregtei ene bol zugeer deerem shuu nuhduu zogsool baihgui baij zamiin hudlguun d ilted saad bolgoogui mashiniig ch achaad baina ter temdegee yadaj sudalgaatai bairluulah heregtei ishtei zugeer hudulguund saad bolno gej zuvhun 1 taliig bairsan shiid gargahaa bolih heregtei zaaval achihaar tsagdaa zohtsuulaad baij bolno shuu dee zaaval torguuli bicheed mungu oldog tsagdaa baih estoi yuu yamar 24 tsag baih bish zuvhun ajiliin tsagaar shuu dee hangalttai zogsooltoi bol yay gehev amidral medehgui baij jargalsaihan met nuhduud tomrood baij bolohgui shuu dee hunii erh zurch gej darga bolgoogui bailgui
Зочин · 2015/04/05
tootsoog n ***r dahin ondoroor absan baina lee teeberiin zai n 10-15 km statahuunii zartsuulalt n 100 km 12-14l baihaar baina . 4 tsilindirtei achig ch mashinii ***thuun iim baidag . teeberleltiin zai hot dotor uunees ih garahgui .