Монголын үндэсний паралимпын хорооны ээлжит IV чуулганаар Олон улсын хэмжээний мастер, Олон улсын хэмжээний А зэрэглэлийн шүүгч, Монголын пара хөнгөн атлетикийн холбооны тэргүүн, Чингис хаан группын Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон нь Монголын үндэсний паралимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаан сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

 Тэрбээр өнөөдөр буюу 2025-10-23-нд паралимпийн олон улс, тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч , хүндэтгэл үзүүлэн өөрийн хувийн зүгээс мөнгөн шагнал гардуулжээ. 

2025 онд паралимпийн 7 төрлөөр 20 тамирчин олон улс, тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн юм.

 

 Тамирчдын амжилтыг жагсаавал:

 

 Пара пауэрлифтинг төрлөөр 

Каир-2025 Тэмцээнээс Э.Содномпэлжээ мөнгө - 107 кг Бээжин-2025 дэлхийн цомын тэмцээнээс Д.Жигмэд алт - 54 кг, Э.Содномпэлжээ алт - 107 кг, Б.Алтангэрэл хүрэл медаль -59 кг 

Пара хөнгөн атлетик төрлөөр 

Чехийн дэлхийн цом - Т.Мядагмаа мөнгө, 

Тунис -2025 ГРАНД ПРИ П.Энхманлай мөнгө, Ц.Доржзодов хошой хүрэл, Д.Саруултөгс мөнгөн медаль тус тус хүртсэн

 

 Пара байт харваа төрлөөр 

БСНУ-н Гванжу ДАШТ - Д.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ нар хосын төрөл алт Н.Мөнхбаатар холимог багийн төрөлд алтан медаль тус тус хүртсэн 

Пара жүдо төрлөөр 

БНКУ-н Астана хотод болсон паржүдо бөхийн ДАШТ - Л.Турууна хүрэл - 70кг , Я.Очирваань хүрэл, Г.Чулуунсүх хүрэл, Э.Даваадагва хүрэл, Д.Ганбат хүрэл, Л.Эрдэнэбилэг хүрэл, Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртсэн 

 

Пара бочи төрлөөр

 Бахрейн улс Манама-2025 Дэлхийн цуврал тэмцээн Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн

 

 Пара шатар төрлөөр

 NEW DELHI-2025 пара ДАШТ -д М.Хишигбаяр близ төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ 

 

Тэргэнцэртэй сэлэм төрлөөр

 БНХАУ-н Хонгконг Para Fencing-2025 Satelite Tournament Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртсэн юм.