Т.Солонго: Тодорхой хэмжээгээр усыг хязгаарлаж, бохирыг асгана
2015/06/05
Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ- ын Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт засварын ажлыг яаралтай хийхгүй бол нийслэлчүүдийн бохирыг Туул гол руу цутгах аюул тулгараад байгаа. Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг 1979, 1985 онд ашиглалтад оруулж түүнээс хойш засвар, шинэчлэл огт хийгээгүйгээс тунгаагуурын хананд цооролт үүсч, хэмжээ нь ихэсчээ. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлээд байгаа билээ. Энэ талаар УСУГ-ын Хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Солонгоос тодрууллаа.
-Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажил хэзээ эхлэх вэ. Одоогоор хэрэглээнээс гарсан бохир усыг хэдэн хувь цэвэрлэж байгаа юм бол?
-Хугацаа нь хараахан тодорхой болоогүй байгаа ч энэ сарын дундуур засвар хийж эхлэх байх. Өнөө маргаашдаа багтаад ерөнхий менежерийн тушаал гарна. Өчигдөр /уржигдар/ гарах байсан боловч одоогоор ямар ч шийдвэр ирээгүй байна. Төв цэвэрлэх байгууламжийн даргын өгсөн мэдээллээр ойролцоогоор 65 хувийг нь цэвэрлэж байна гэсэн. Тодорхой үзлэг, ээлжит их засвар хийж буй учраас бүрэн хүчин чадлаараа цэвэрлэхгүй байна гэдэг асуудлыг ярилцаж дүн шинжилгээ хийсэн. Энэ жил Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, цэвэрлэгээний төвшинг 80 хувьд хүргэх зорилготой байгаа. Ерөнхийдөө өдөрт 170-180 мянган шоо метр ус хүлээн авч байгаа бөгөөд зуны бороотой үед энэ ус 20 мянган шоо метрээр нэмэгддэг.
-Бохир усаа яахаар болсон бэ?
-Иргэдийн хэрэглээний усыг хязгаарлахаар болсон. Энэ нь ус маш ихээр хэрэглэдэг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, архи, пиво, спиртийн үйлдвэрүүдийн усыг цагаар хязгаарлана. Мөн тодорхой хэмжээний бохирыг ч Туул гол руу цутгахаас аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр усыг хязгаарлаж, бохирыг асгана. Засвар хийх гурав хоногт иргэд хэрэглээнийхээ усыг өөрийн ухамсраар багасгаж, хэмнэлттэй хэрэглээч гэж хүсэх байна. Ингэвэл бидний хийж буй ажилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юм.
-Тухайлбал, ямар засварууд хийх шаардлагатай байгаа вэ?
-Энэ аваарын засварыг хийх явцад аэротенк болон тунгаагууруудын усыг доош нь 60-70 см орчимтой буулгах шаардлагатай. Буулгасан төвшинд нь барьж бид яаралтай засвар хийх шаардлага байна. Анхдагч тунгаагуурын хуваарилах камерт байрладаг шибер хаалт сууриараа ганхан ажиллах байдалтай байгаа. Үүнийг яаралтай янзлах хэрэгтэй. Яагаад эдгээр асуудлыг яаралтай гэж яриад байна гэхээр хөрсний ус нэмэгддэг зуны улиралд Төв цэвэрлэх байгууламжид ирдэг ачаалал 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь цэвэрлэх байгууламжид гарсан аваарын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх цаашид засаж, сэлбэх боломжгүй гэсэн тооцоолол байна. Үүнийг яаралтай үзэж, харж хэдий хугацаанд, ямар хөрөнгөөр засч янзлан цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг яаралтай тодруулах нөхцөл үүсээд байгаа юм.
-Засварыг гурав хоногт бүрэн хийж амжих уу?
-Бид график гарган гурав хоногт засвар хийхээр тооцоолсон. Ингэхдээ нийслэлчүүдийн хэрэглээг тодорхой хэмжээнд хязгаарлах эсвэл бохир усыг цэвэрлэхгүй байгальд нийлүүлэх гэсэн эрсдэл үүссэн. Нийслэлчүүдийн унд, ахуйн усыг хязгаарлана гэхээр боломжгүй. Тиймээс тодорхой хэмжээнд ард иргэдэд ойлгуулаад аваарын засварыг гурав хоногийн хугацаанд хийх нь. Тэр хугацаанд нийслэлчүүдээс гарах бохир усыг цэвэрлэлгүйгээр Туул гол руу нийлүүлэх эрсдэл гарах магадлалтай гэдгийг ярьж байгаа. Түүнээс биш Төв цэвэрлэх байгууламжийг бүрмөсөн зогсоон хэрэглээнээсээ гарсан бохир усыг шууд байгаль руу нийлүүлэх асуудал байхгүй. Энэ нь хуулиараа хориотой. Гэхдээ хууль дүрэмд баригдаад гарцаагүй энэ аваарын засварыг хийхгүй байна гэсэн үг биш.
-Туул голын бохирдол ямар байна вэ. Бохирдлын шалтгааныг тодорхойлвол?
-Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Туул голын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Нийслэлчүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж Туул голын бохирдол нэмэгдсээр байна. Гэтэл бохирдуулж байгаа хүчин зүйлийн нэг нь Төв цэвэрлэх байгуу ламж гэж ярьдаг. Цэвэрлэх байгууламж Туул голыг бохирдуулах биш харин ч түүнд нийлүүлж буй бохир усыг цэвэрлэх үүрэгтэй. Гэхдээ 1963 онд байгуулсан байгууламж өнөөдөр элэгдэл хорогдол,техник технологи нь хоцорч муудлаа. Энэ нь гол бохирдуулж байгаа мэт ойлголт төрүүлэх болсон. Төв цэвэрлэх байгууламжийн механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг тунгаагуур, аэротенкийн байгууламжууд нэлээд элэгдэлд нэрвэгдсэн. Мөн бетон байгууламжууд нуралт, цооролттой байгаа. Энэ байдлыг яаралтай засч, сайжруулхаас өөр гарцгүй болчихоод байна.

Ц.ЗАЯА