Монгол улсын Шадар сайдын зөвлөх, доктор Н.Учрал өнөөдөр “Гадаад орнуудын  хууль эрх зүйн хөгжил”- Парламентын хөгжилд номын нээлт өнөөдөр  Интер номын их дэлгүүрт боллоо.  Тус номын  редактороор  Монгол улсын гавьяат хуульч,  доктор,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан байна.  Эрх зүй,  эрх зүйн хөгжил гэдэг нь нэг талаасаа тухайн нийгмийн  онцлог, соёл, зан заншлын тод илэрхийлэл төдийгүй  цаг хугацааны  түүхэн гэрч юм.  Нөгөө талаас эрх зүйн хөгжил бол хууль зүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, чиг хандлагатай мөн огтлолцдог.  Иймээс 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үнсдэн  хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллаж буй өнөө цагт өнгөрснөөс суралцаж  өнөөдөртэй  дүйцүүлэн  ирээдүйд нийцэх сайн хуулийг боловсруулан  гаргахад  “гадаад орнуудын  эрх зүйн хөгжил” бүтээл нэн чухал болох юм.  Тус номонд  АНУ, Франц, ХБНГУ, Япон зэрэг  орнуудын төрийн байгуулал, эрх зүйн хөгжилд  гарсан өөрчлөлт,  хувьслыг түүхчлэн  авч  үзсэн нь  нэг дороос их мэдлэг  авах болон улс орнуудын хооронд  төр эрх зүйн  харьцуулалт  хийхэд  чухал нөлөөтэй  юм.

 

 Номын нээлтийн ажиллагааны үеэр  Н.Учрал: “Гадаад орнуудын  эрх зүйн хөгжил гэдэг нь тухайн нийгмийн  хөгжлийг шууд ойлгож болно. Хууль гэдэг нь амьд болохоор цаг үетэйгээ хамт өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой. Гэхдээ өнгөрсөнд суурилж, ирээдүйтэй дүйцүүлж бодиттой хууль тогтоомж гаргахад өндөр хөгжилтэй орнуудын эрх зүйг түүхчлэн судлах арга чухал.  Тиймээс  эрх зүйч хүний хувьд түүхчлэн судлах аргын  үндсэн дээр гадаад орнуудаас сонголт хийж,  өрнөд европын орнуудын хууль тогтоомж, эрх зүйн харьцуулалтыг хийсэн байгаа.  Энэ нь судлаачдад болон парламентын хөгжилд оруулж байгаа  хувь нэмэр гэж харж байгаа.  Яагаад гэвэл  1992 оны үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа энэ цаг үед энэ ном чухал эх сурвалж болж өгөх байх.” Гэдгийг онцолсон юм. 
 

Энэхүү бүтээлийн талаар доктор, профессор, Их засаг их сургуулийн  ректерийн зөвлөх Ч.Баатар  : Монголын хуульчид өөрийнхөө сонирхсон,  судалсан  орны  хуулийг   урдаа бариад л ашигладаг.  Н.Учрал энэ номыг бичихдээ АНУ, Англи, Герман, Францын  хууль эрх зүй хэрхэн бий болсон, туршлагаас санаа аваад   ардчилал хөгжиж байгаа өнөөдрийн Монгол оронд хуулийг хэрхэн хэрэгжүүлж, аль санаа бидэнд тохирч байгааг  гаргаж ирснээрээ  онцлогтой. Үүнээс  манай судлаачид болон хуульчид санаа авч  дүрэм журам, хуульд өөрчлөлт оруулбал зүгээр юм.

Н.Учрал Англид  боловсрол эзэмшсэн төдийгүй ОХУ-ын шинжлэх ухааны академид доктор хамгаалсан залуу эрдэмтэн юм.  Энэхүү ном түүний найм дахь уран бүтээл болж байгаагаар онцлогтой.