2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадад амьдарч буй Монгол улсын сонгогчдын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн гарч байна. Бид “Сонгуулийн ажиглагч” сайн дурын байгууллагынхан Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн саналаа өгсний дараа аль нам, нэр дэвшичгдэд саналаа өгсөн талаарх судалгааны дүнг УБ-ын цагаар 2013 оны 06-р сарын 17-ны 16,00 цагт өөрийн цахим хуудсаар танилцуулж байна.

Энэх судалгаа нь Монголчууд хамгийн ихээр суурьшсан Сөүл, Вашингтон, Лондон, Женев, Токио, Эрхүү зэрэг 6 хотод бүртгүүлсэн нийт 3247 сонгогчоос 305сонгогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож асуулгын аргаар санлын хуудас бөглүүлж авсан болно. Бидний энэхүү судалгаа нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар ямар нэгэн таамаглал дэвшүүлэх, эсвэл сонгуулийн сурталчилгаа хийхээр зориогүй гэдгийг цохон тэмдэглэж байна. Зөвхөн судалгаа авсан хотуудын Монгол сонгогчдын сонгуулийн оролцоо, хандлагыг үнэн зөвөөр гаргахыг зорьсон болохыг хэлье. Судалгааг 06-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд тодорхой тодорхой давтамжтайгаар явуулсан ба нас хүйсний тэнцвэрт байдлыг хангаж, хараат бус байдлаар авсан болно.

Тус судалгааг АНУ-д суугаа Л.Жамбасүрэн Сөүл хотод суугаа МАН-ын төлөөлөгч Б.Энхбат, Токио хотод суугаа Ц.Одгэрэл Лондон хотод суугаа Монголын соёлын төвийн дарга Б.МартаЖенев хотод суугаа Б.Болорчимэг Эрхүү хотод суугаа Н.Батбаяр нар зохион байгуулж ажиллалаа.

Манай байгууллагаас Вашингтон, Сөүл, Лондон, Токио, Женев, Эрхүү зэрэг 6 хотод нийт саналаа өгсөн 1835 сонгогчоос 305 хүн түүвэрлэн судалгааг авахад,
  Б.Бат-Эрдэнэ /МАН-аас нэр дэвшигч/- 59.0% буюу 180сонгогч
  Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшичг/- 38.0% буюу116сонгогч
  Н.Удвал /МАХН-аас нэр дэвшигч/- 3.0% буюу9сонгогч тус тус саналаа өгсөн байна.

exit poll-1

exit poll-2