Маргааш нийтийн тээвэр шинэ чиглэлээр явна
2015/08/14
Энэ сарын 15-нд буюу маргаашнаас нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлт хэрэгжиж эхэлнэ. Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой нийтийн тээврийн чиглэлд шинэ чиглэл гаргасан юм.
1. Хотын БАРУУН, ЗҮҮН хэсгийг шууд холбосон хэвтээ тэнхлэг дагуу үйлчлэх зургаан чиглэлд
2. Хотын ХОЙД, УРД хэсгийг шууд холбосон босоо тэнхлэг дагуу үйлчлэх дөрвөн чиглэлд 72 их багтаамжийн автобус
3. Хотын алслагдсан хэсгийн иргэдэд Богино эргэлтээр, зургаан чиглэлд үйлчлэх 52 их багтаамжийн автобус
Баруун хэсгийн хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл,
Зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл
4. Тойргоор явах тван чиглэлд 80 их багтаамжийн автобус
5. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус
6. Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус, 30 дунд багтаамжийн автобус
зочин · 2015/08/15
Андуудаас баруун зүг ямар ч унаа зогсохгүй юм уу?
зочин · 2015/08/15
хуучин 41 Ч-6 гэж байна харин дарь эхийн чиглэл байхгүй болчихож.
Би оюутан · 2015/08/14
Толгойт, Ханын материал, 21-р хороолол чиглэлээс Тэнгис- Их сургууль чиглэл хаашаа алга болчихвоо. Энэ чиглэлийн оюутнууд, хүүхдүүдэд их хэцүү болжээ. ӨӨр ч бас асуудал их гарна даа
Зочин · 2015/08/14
41 номерийн чиглэл байхгүй болчихож
zochin · 2015/08/14
38n noimriin awtobusiig huuchnaar ni ywuulaach.