Улаанбаатарт цас орохгүй, +3 хэм дулаан байна
56 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
10-р сарын 26-ны 20 цагаас 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Заг-Байдраг голын эхээр -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх гол орчмоор -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.






